Шууд Chart

Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүлжээ

2026-01-15 08:55:16

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн цахим орчин ашиглаж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хууль бус үйлдлийг илрүүлэн энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын 3, Монгол Улсын 6 нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаагааг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явуулж хэргийн холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.

Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 /мөнгө угаах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг ба 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүлжээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 5 минутын өмнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Бидэнтэй нэгдээрэй