Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 1-20 дугаар хорооны 18 нас хүрсэн залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ нь залууст батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Арга хэмжээнд ЗХЖШ-ын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Н.Цэцэнхүү, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, ЗДТГ-ын дарга Ө.Энхбаяр болон хороодын Засаг дарга, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Цэргийн үүрэгтний үнэмлэх авч буй залууст хандан Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Дүүргийн хэмжээнд 18 нас хүрсэн олон залуусын төлөөлөл болгон та бүхнийг энэ танхимд хүндэтгэн урьж, эх орноо батлан хамгаалахын илэрхийлэл болгон энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
Цэргийн үүрэгтний үнэмлэх гэдэг нь төр, эх орон та бүхэнд итгэл хүлээлгэж буйн нэг баталгаа гэдгийг энд тодотгоё. Өнөөдрөөс эхлэн та бүхэн цэрэг, эх орны талаар өөр төсөөлөлтэй болно гэдэгт итгэлтэй байна. Нэг талаар энэ бол иргэний үүрэг, хариуцлага, эх оронч үзлийн эхлэл юм” гэлээ. Энэ үеэр батлан хамгаалах салбарын хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийж, Дотоодын цэргийн 805-р ангиас зэвсэглэлийн үзэсгэлэн гарган хийн буудлагын тэмцээнийг зохион байгуулав.
| Сүхбаатар дүүрэг 18 настнуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулав | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.