Сонгинохайрхан Дүүргийн 32 дугаар хороонд байрлах хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийн үйл ажиллагаатай дүүргийн менежер Д.Баярсайхан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ц.Гэрэлмаа нар танилцлаа.

Монгол Улс жилдээ 18000 тн хуванцар савны хог хаягдал гаргадаг бол тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20000 тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай юм.
Өөрөөр хэлбэл улсын нэг жилийн хуванцар савын хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой гэсэн үг. Гэвч иргэд хуванцар саваа ангилж хэвшээгүй учраас түүхий эдийн хүрэлцээ бага. Тийм учраас үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд хэлж байсан юм.

Дүүргийн менежерийн зүгээс тус үйлдвэртэй хамтарч ажиллах боломж байгаа, дүүргийн хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргаж ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо. Цаашид хоёр тал хүүхэд багачуудыг багаас нь хог хаягдлыг ангилж сурахад хэвшүүлэх, иргэдийг хогоо ангилж сурахад хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
| Сонгинохайрхан дүүрэг хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.