Алба хаагчид гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх үедээ бага насны хүүхдүүдийг гал түймрийн аюулаас авран хамгааллаа.
Тодруулбал өнөөдөр /2026.01.19/-ний өдрийн 10:17 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллалаа.
Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.
Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
| Гал түймрийн аюулаас бага насны 2 хүүхдийг авран хамгааллаа | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.