Шууд Chart

117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ

2026-01-19 15:25:13

Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.

Сурагчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй энэхүү төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлж байна. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байгаа юм. 

Цаашлаад Чингэлтэй дүүрэг эдгээр ЕБС-ийнхаа халаалтыг үе шаттайгаар хийн түлшид шилжүүлэхээр төлөвлөсөн.  “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан.

Дүүргийн 149-р сургуулийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний үр дүнгийн тооцоолол гаргаад байна.


117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй