Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.10.05/

2014-10-05 08:13:24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 5. Ням гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 11. Адъяа гараг. Чөдөр одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тав тухтай. Та өнөөдөр богино болоод урт хугацааны аяллаар явах болно. Хэрвээ та ямар ч амралтгүй, бүтэн жилийн турш ажилласан бол удахгүй явах төлөвлөгөөгөө сайн боловсруулаарай. Таны ярих чадвар үнэлэгдэх болно. Хэрвээ та өнөөдөр хаа нэг тийшээ явахыг хүсвэл дурсгалт газруудаар аялах болоод таны үйл ажиллагааг гэрэлтүүлж чадах хөдөө явсан ч болно


 

 

  Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр таны ажиллах чадвар нэмэгдэнэ. Мөрөөдөл болоод зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй зүйл хийхэд тохиромжтой үе. Таны одоо хийж буй ажил сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол өөр илүү их сэтгэл ханамж өгөх ажил хайж олж болно. Зорьсондоо хүрэхийн тулд санаачлагатай байх хэрэгтэй. Ихэнх үхэрийнхэн хэн нэгэнд дурлах болно.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Замбараагүй өдөр. Танд аливааг хэтрүүлэх нь маш хялбар мэт санагдана. Энэ эрч хүчийг та бусдад энэрч туслахад зориул. Таны бодол санаа ажил дээр тэнэх ба та алдаа гаргаж болзошгүй. Та даргадаа сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа бол маш болгоомжтой бай. Муу санаатай хамтрагч тань хов жив тараан, асуудал үүсгэж, ажлын таатай уур амьсгалыг эвдэж болзошгүй. Энэ бүхнээс хамгаалагдахын тулд бусдыг өөртөө элсүүл. Хэрвээ та эв нэгдэлтэй байж чадах юм бол тэр бууж өгнө.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Ирээдүйд танд олон шинэ боломж нээгдэж байгааг мэдэрч эхэлнэ. Өнөөдөр гадуур алхаж, машинаар зугаалахаас гадна хамаатан садныхаараа зочлоход сайн өдөр юм. Танд цэвэр агаар, идэвхтэй дасгал хөдөлгөөн хэрэгтэй.Ямар нэг асуудал таны сэтгэлийг маш их зовоох бөгөөд энэ бүх асуудлыг ил тод болго.Хуучны зуршлаа орхин өөрчлөгдөхөд их хэцүү байх болно. Өөрчлөгдөх шилдэг арга бол одоо ч гэсэн байгаа хуучин зуршилдаа таатай байх.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Эерэг өдөр. Зөн совингоо сонсч, асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Бүтээлч зүйл хийх авьяас билэг хэрэгтэй бол бодол санаа тань өргөжинө. Үүнийг даван туулах замыг ол. Хосууд хайр сэтгэлийн холбоогоо өргөжүүлж чадах бол, ганц биө залуус өөрийн хайж буй тохирохуйц хүнтэй уулзана.
 


 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Таны амьдралд юу ч болж байсан ямар нэгэн хөгжилтэй явдал тохионо. Хөрш эсвэл найзуудтайгаа нэгдвэл тэд таныг дэмжинэ. Энд ч тэнд ч гүйж, хөнгөн шингэн байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж, тогтвортой байхыгхичээ. Аян замд их цаг зарцуулж магадгүй. Тиймээс ажлаа аль болох үр дүнтэй байхаар зохион байгуул.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Завгvй өдөр. Од гараг таны ажлын vр дvнд нөлөөлнө. Та хувийн эрх чөлөөг эрэлхийлэх бололтой. Хэрвээ таны өнөөдрийн ажил vйл эрх чөлөөг тань боогдуулж байвал та зvгээр өнгөрөөхгvй. Буд болон сугар гараг хөдөлгөөнтэй байгаа тул таны амьдралд өөрчлөлт ирнэ. Та сvнслэг болон шашны асуудалд илvv хашир хандах нь зөв. Хуучин тvvх давтагдаж болзошгvй. Гэвч энэ бvхэн танд зовиуртай санагдана. Хайртай нэгэн болон гэр бvлийн хvнтэйгээ vл ойлголцон маргалдаж болзошгvй.




Хилэнц (10/23-11/21)   

Сайн өдөр. Энэ өдөр бүтээлч эрэл хайгуул, оролдлого хийхэд онцгой тохиромжтой өдөр. Урам зориг, уран сэтгэмж тань оргилдоо байгаа бөгөөд хайрын болон үргэлжилсэн үгийн зохиолч хилэнцүүдэд ивээлтэй байх ба харин шинжлэх ухааны болон технологийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг хүмүүст саад тотгор учруулж болзошгүй. Жижиг хэсэг, нарийн зүйлд анхаарал дутаж магад.




 Нум (11/22-12/21)   

Завгүй өдөр. Хэцүү үгийн сүлжээ болон электрон тоглоомоор оролдох нь таныг энэ өдөр завгүй байлган ажил бүрийнхээ хажуугаар түүнийхээ хариуг олох гэж хичээхэд хүргэнэ. Нар уран гараг хоёр нэгдсэнээр та хуучин хэв журшлаа эвдэхэд амархан байна. Үүрэг даалгавартаа бүтээлч зан гаргах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Хэрвээ та удирдлагыг гартаа авбал бусдын дэмжлэг ойр байна. Санамсаргүй орлого таны нүүрэнд инээмсэглэл бэлэглэн дансыг тань өсгөнө.

 

 

Матар (12/22-1/19)   

Бүтээлч өдөр. Таны бодол санаагаа тэлэх төсөөлөх байдал нэмэгдэнэ. Олон хүмүүсийн өдөр тутмын амьдрал үр шимээ өгөх болно. Юм бичиж, зурдаг хүмүүс хэвийн байдалдаа орно. Кино хийгч, зураглаач нар сэдвээсээ хэтэрхий их бүү хазайгаарай. Зарим нэгнийх амьдралд бага зэргийн ид шидтэй зүйлс тохиолдоно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Эерэг сөрөг хандлагуудтай маш хүнд өдөр. Энэ өдөр олон хүнтэй газраас зайлсхийсэн нь танд тустай байна. Эмэгтэй хумхынхан хайр дурлалын шинэ роман эхлүүлэх хүнтэй танилцана. Гэвч хөнгөмсөг, захирангуй зан нулимс унагах, сэтгэл гонсойход хүргэнэ. Харин эрэгтэй хумхууд итгэмтгий эсвэл зөрүүд зандаа хууртагдана.

 



  Загас (2/19-3/20)

Хүнд өдөр. Мөнгө зарцуулдаг арга өөрчлөгдөнө. Таны халаас хоосон л бол нөхцөл байдлыг залруулах сайн өдөр биш байх болно. Өөрийн зуршлаар хамаагүй мөнгө үрэхээ хязгаарла. Мөнгөө дэмий үрэхээ зогсоож хадгалж эхэл. Өрөө дарж бүхнийг даван туул. Ганцаараа биш гэдгээ сана, бусад хүмүүс ч гэнэтийн мөнгөний асуудалд орно.

 


Өнөөдрийн зурхай /2014.10.05/  
Үзсэн: 1767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй