Шууд Chart

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-01-23 11:23:07

2026 оны нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24, 25, 29-нд нутгийн зарим газраар, 26, 28, 30-31-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 25, 29-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Нэгдүгээр сарын 25, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч, Яармаг-Сонгины орчмоор 31-36 хэм, бусад хэсгээр 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй