Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг Ерөнхийлөгч онцоллоо.
Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэлээ.

Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа.
Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.