Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч суларна.
2026 оны 01-р сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2026 оны 02-р сарын 01-нээс 2026 оны 02-р сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 3-нд Дархадын хотгороор, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 02-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.