Шууд Chart

Урлаг болон спортын улс шүү... Миний Монгол

2014-10-06 10:53:01

Мэдээж дэлхий дахинд эх орныхоо нэрийг мандуулж байгаа эрхэм спортынхон болон урлагийнхан эх орны нүүр царай болж яваа. Би тэдний алдар гавьяа, авьяас чадвар, авхаалж самбаа, зориг тэвчээрт мөргөн биширнэ.

Тэгэхдээ бид бас нэг зүйлийг жаахан бодож баймаар байна. Энэ нь оюун ухааныг, оюунлаг иргэнийг дэмжих асуудлыг.

Олимпийн аваргаа бид талбай дээрээ цуглан цэн цэнгээр алт, тэвэр тэвэр мөнгө, байр сууц амлан барин угтдаг. Мэдээж эх орон маань алтан медаль авч байхад үнэхээр хэн хүнгүй омогшиж байсан.

Гэтэл дэлхийн хэмжээний нээлт хийсэн, дэлхийд даналзах бүтээл туурвисан, дэлхийн хэмжээний оюуны уралдаанд үнэлэгдсэн нэгнийг үнэн тоохгүй юм даа. Ядаж төр засаг нь хүлээн аваад хүндэтгэл үзүүлдэг, мөнгөн шагнал олгодог ч үгүй юм шиг байна. Тэдний талаар оройн мэдээнд хальт дурсаад өнгөрөх.
Энэ одоо зөв үү? Бид спорт, урлагаараа олон улсад танигдаж болно. Тэгэхдээ спорт, урлагийнхан эх орны хөгжлийг чирэх үү?

УИХ-д байгаа хэдэн бөхчүүд тэгээд яасан юм гэх гэж байна уу? хэ хэ. Бас зарим нэг дуучид нь одоо улс төрд үзнэ гээд байгаа. Тэд нар хөөрхий улс төрийн талаар ихдээ л "сонгууль өгөх ёстой" гэсэн ойлголттой ард түмэнд харагдсан "Таньдаг чөтгөр"-үүд л юм шүү дээ. Түүнээс тэд нар стратегийн онц чухал хууль тогтоомж, төсөл хөтөлбөр боловсруулдаг гэвэл жаахан үнэмшил багатай. Харин зүгээр өөрийн бизнестэй холбоотой ЛОББИ бол хийгээд байдаг байх.

Үнэндээ бол улс эх орны ирээдүйн холч бодлого, хөгжлийн зөв шийдэл, хүний нөөц болон бусад нөөц дээрээ тулгуурласан Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй төслүүдийг эрдэмтэд, агуу их оюуны бурхад л хийдэг юм шүү дээ. Тэд "БАГА" орж байгаагаас л бид "ИХ" алдаад байх шиг.

Үнэндээ бид нэг л их монголчууд оюунлаг, тэнгэрлэг, Чингэслэг бараг л бидний оюун ухааныг тусд нь судлууштай болтой юм ярьдаг. Гэтэл нэг ширхэг Нобелийн шагналгүй л хүмүүс шүү дээ. Магадгүй тийм хэмжээний бүтээлээ тэдэнд хүргэж чадахгүй байгаа ч байж болох.

Гол нь төрийн бодлого нь өөрөө ШУ-ныг гурав, дөрөвдүгээрт тавьцан царайтай. Сүүлийн үед ШУ-ны академууд улам л атийгаад байгаа. Зарим нэгийг нь их сургуулиудын лабораторийн дэргэд аваачихаар ч ярьж байх шиг байна. Зарим нэгийг нь татан буулгаж, нийлүүлж, цомхотгож байна. Ийм байхад хэн махаа барж, үсээ цайтал эцсийн дүнд ашиг нь нийтэд очих эрдэм шинжилгээний ажил хийхэв дээ. Хэн тэднийг хүндлэж тэднээр бахархах вэ дээ. Ядаж орчин үеийн шаардлага хангасан нэг ч лабораторигүй болохоор олон улсад үнэлэгдэхүйц эрдэмтдээ дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад алдаад дуусах нь дээ.

Монголчууд бидний дуу хуурыг харъя. Адуучин аав, барилгачин аав, жолооч аав гэх мэт дуунууд зөндөө. Гэтэл нэг ширхэг ч эрдэмтэн аавын тухай дуу алга. Би нэг дуутай болох тухай яриагүй. Зүгээр л энэ нь манай ард түмний хувьд эрдэмтэн, мэргэд гэдэг их хол байгааг харуулж байна гэх гэсэн юм.

За за бичээд байвал их юм болох гээд байна. Ингэс гээд өндөрлөе.

Эцэст хэлэхэд, бид оюун ухаантай нь оргилд гардаг нийгэмд амьдарч байна шүү. Тиймээс эрдэмтэн мэргэд болон их шинжлэх ухаанаа өөд нь татаж амьдармаар байна шүү.

Өөрсдийн бодлоо дор сийрүүлээрэй.

Нийтэлсэн: Анжигай

Урлаг болон спортын улс шүү... Миний Монгол  
Үзсэн: 2324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.69.xxx [202.170.69.xxx] 2014-10-08 08:39
Маш зөв сэдэв хөндсөн байна.
219.68.124.xxx [219.68.124.xxx] 2014-10-07 22:17
tiim shu!
31.61.140.xxx [31.61.140.xxx] 2014-10-07 18:56
Ene estoi ZUV SZUU!!! Erdemted bolon OYUNY chadavhitai humuusiig tusgaid ni avch zohih dem tuslamj uzuulj bh HEREGTEI!!! DEMJIJ BN!!!
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-07 12:22
erdemted huhdee humuujuulj chadaagui, huuhduud ni hun muutai gesen ug shuu dee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-06 15:05
энэ харин үнэн өнцөгөөс нь харчихаж

Бидэнтэй нэгдээрэй