Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

2026-02-10 09:05:32

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.


2026 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2026 оны хоёрдугаар сарын 11-15-ныг хүртэлх  
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.   


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй