Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.162 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11546, орон нутагт 2611 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ. Үүнээс нийслэлд 11, орон нутагт 7 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 59 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 41 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 20 хүн байгаа гэнэ.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5207 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3402, 5-9 насны 1817 хүүхэд, 15-19 насны 1760 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

| ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.