“Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ.
Тус хуралд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцлоо.
Үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 236 буюу сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын 135 багш, удирдах ажилтнууд оролцож 21 аймаг 9 дүүргээс шалгарч ирсэн 60 илтгэлээ танилцуулах юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, цахим шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, улс төрөөс хараат бус удирдлагын менежмент гэсэн 6 үндсэн шинэчлэлийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.
Багшийн ачааллыг чөлөөлөхийн тулд энэ сараас эхлэн "Багшаа сонсъё" аяныг өрнүүлнэ.
• Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг ойлголтыг бид нэг дуугаар хэлэх биш хүүхдүүд, эцэг эхчүүд нэг дуугаар хэлж, ойлгуулах хэрэгтэй.
• Цэцэрлэгийн сугалааны асуудлыг шийдэж чадсан бол одоо хотхондоо бага сургуулийн тогтолцоог шийдвэрлье.
• Зарим Хувийн сургуулийн төлбөр 70-100 сая төгрөг болсон байна. Хувийн сургуулиудад хүүхдийн сурлагын үнэлгээ оруулна. Монгол хүүхдэд оюуны, биеийн, сэтгэлийн тамир хэрэгтэй.
• 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 багш 1 AI туслах багш, 1 хүүхэд 1 AI туслах багштай болно.
• Сургуулиа дэмждэг эцэг эхчүүдийг орон даяар алдаршуулж эхлэх хэрэгтэй зэрэг олон сэдвийг хөндөж, мэдээлэл өглөө гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.