Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хеликобактерийн тухай товчхон...

2014-10-08 13:58:55
Error loading player: No playable sources found

“Хеликобактери” гээч нэгэн гамшигт бичил биетийн тухай сонсоогүй хүн бараг л үгүй биз. Гэхдээ та мэдэхэд илүүдэхгүй зарим нэгэн зүйлийг энд өгүүлсү. Бидэнд мэдэгдэлгүйгээр биен дотор маань зөвшөөрөлгүйгээр “аж төрөгсөд” олон бий. Тэдний зарим нь ашигтай, зарим нь хортой. Хортой бактерынх нь тоонд хелико ордог.

Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой бактери нь хеликобактери юм. 1983 онд Австралийн эрдэмтэн Warren.J Marshall.B нар ходоодны нугалуурын үрэвсэж, шархалсан хэсгээс нэгэн бичил биет илрүүлжээ. Хожим үүнийг “Хеликобактер” (Helicobacter pylori) гэж нэрлэжээ. Энэхүү бактер нь хүний гэдэс, ходоодны үрэвсэл шархлаа үүсгэхээс гадна цаашдаа хөнөөл нь даамжирвал ходоод, гэдэс болон элэгний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн 10 жилд манай оронд ходоод, гэдэсний шархлаа хоёр дахин нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60 хувь, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн шархлааны шалтгаан 90 хувь гаруй нь энэхүү бактерээс үүдэлтэй байна.

Энэхүү бактер нь байгальд тааралддаггүй, зөвхөн хүнээс хүнд дамжих бөгөөд шүд хорхойтсон, буйлны үрэвсэл болон шүдний бусад өвчний үед хүний амны хөндийд үүсч, тэндээ бөөгнөрөн шүлсээр дамжиж ходоод гэдсэнд орж өвчлүүлдэг.



Хеликобактераас үүдэн ходоод шархалж буйн шинж тэмдэг нь:

Шөнө өлөн элгэн дээр, эсвэл юм идсэнээс хойш 3-4 цагийн дараа ходоод гэдэс өвдөж мэдрэгддэг. Ийм зовиур мэдрэгдэж эхлэхээс өмнө хорсох, аманд эвгүй амт амтлагдах, өтгөн ялгаралт тогтворгүй болох.

Эмчлэх нь:

-Эмийн сангуудад тусгай төхөөрөмжөөр мөнгөжүүлсэн усыг зааврын дагуу ууна.

-Ардын эмчилгээний хамгийн үр дүнтэй нь төмсний ба байцааны шүүсийг хоол идэх үедээ хагас стаканыг өдөрт 2-3 удаа ууна. Ингэхэд төмсний цардуул нь ходоодны ханыг бүрхэн, шархыг тайвшруулдаг. Харин байцааны шүүсний U амин дэм нь л шархыг анагаахад онцгой ач холбогдолтой.

-Төрөл бүрийн амин дэмээр баялаг чацарганы тосыг шарх сэдэрдэг хавар, намрын улиралд өдөрт нэг удаа нэг цайны халбагаар ууна. Хеликобактери үүсэн ходоод шархлалаас урьдчилан сэргийлэх нь:

-Шүдээ эрүүл байлгаж амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

-Хеликобактери агуулж, өвчилсөн хүний хоол, ундны болон ариун цэврийн хэрэглэлийг зохих ёсоор ариутгаж, угааж цэвэрлэлгүйгээр хамтарч хэрэглэхгүй байх.

-Согтууруулах ундаа, тамхи, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа тамхи татсаар л байх юм бол хичнээн ч үр дүнтэй эм бэлдмэлийг хэрэглээд өвчин анагаагдахгүй хэвээр л үргэлжлэх болно гэдгийг санагтун.

Хеликобактерийн халдвар нь бохир аяга, халбага, гар нүүрийн алчуур, ариун цэврийн бусад шалтгаанаар халдварлагддаг ба халдвар авсан тохиолдолд ходоод гэдэс үрэвсэж зулгарах, шархлаж өвдөх, ходоод дүүрч цанхайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орж байх нь чухал. Бактери устгах хоёр эм, ходоодны шүүрлийг дарангуйлах нэг эм гэсэн гурван эмийн хослолоор хеликобактерийг устгадаг стандарт эмчилгээ бий. Тус бактер нь ходоодны хүчиллэг орчинд амьдрах чадвар сайтай учир ходоодны хүчиллэгийг дарангуйлах эм уулгадаг байна.


Хеликобактерийн тухай товчхон...  
Үзсэн: 6634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Арвинболд [127.0.0.xxx] 2023-12-02 23:05
Гоё мэдээ байна

Бидэнтэй нэгдээрэй