Шууд Chart

Иргэдэд сэрэмжлүүлэх нь...

2014-10-09 12:39:36

Эбола вируст халдвараас иргэд болон эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

2014 оны аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан Эбола вируст халдвар АНУ болон Испани улсад бүртгэгдсэн байна. Иймд улс орон дамжин шинээр бүртгэгдэж байгаа вирусээр дамжих халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

  • Энэ вируст халдвар дэлхийн аль ч улс оронд тархах магадлал өндөр болсон тул шинээр бүртгэгдэж буй вирусээр дамжих халдварт өвчин бүртгэгдэж байгаа бүс нутагт аль болох зорчихгүй байх;
  •  Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах хэрэгтэй.

 

Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сэрэмжлүүлэх нь:

Одоогийн байдлаар Эбола вируст халдвараар 300 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өвчний сэжигтэй тохиолдолтой харьцахдаа өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маск /N95/, бээлий, нүдний шил зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж хэвших, сургалтад хамрагдах, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудас болон олон улсын байгууллагын цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв


Иргэдэд сэрэмжлүүлэх нь...  
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-10-11 12:41
hudlaa

Бидэнтэй нэгдээрэй