Шууд Chart

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2026-05-27 08:19:52

/2026 оны 05 дугаар сарын 26-ны 14 цагийн байдлаар/ 

- Нэн их хуурайшилттай: Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн зарим газар, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.

- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатарын зарим газар, Увсын баруун, Архангайн зүүн, Булганы өмнөд хэсэг, хуурайшилт их байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

 


Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй