Шууд Chart

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна

2026-05-28 17:43:58

 

Улсын хилээр тавдугаар сарын 27-ны өдөр нийт 501 импортын ачаатай тээврийн хэрэгсэл, 60 импортын шинэ тээврийн хэрэгсэл орсон байна. Үүнээс Замын -Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлттэй 393 тээврийн хэрэгсэл байгаа ба гаалийн хяналт бүсээс 440 бараа тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтад хамрагдан гарсан байна.

Харин өнөөдөр гаалийн хяналтын бүсүүдэд зөрчил шалган шийдвэрлэж байгаа 8, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлсэн 33, татвар төлсөн, гаалийн хяналт шалгалт хийгдэж байгаа 77, татвар төлөөгүй хүлээгдэж байгаа 75, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байгаа аж. Төрөл бараа ачаанд улсын хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бараа хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэх зөрчил гарсаар байна.

Зарчим аж ахуй нэгж, иргэдийг төлөөлөн гаалийн харилцаанд орж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараа тээврийн хэрэгслийг хугацаанд хууль журмын дагуу мэдүүлэхгүй байгаа нь гаалийн хяналтын үйл явцыг саатуулж байна.

Иймд иргэн аж ахуй нэгж ачаа бараагаа хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн үүргээ хариуцлагаа шуурхай биелүүлж, гаалийн хяналт шалгалтад саад учруулахгүй байхыг анхааруулж байна.


Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна   
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй