Шууд Chart

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

2026-05-30 12:11:53

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагдлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн байна.

Өчигдрийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн. Мөн Баян модны застав чиглэлд ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээ ирүүллээ. 

Нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар цаг тухай бүрд нь мэдээлэл өгч ажиллана гэж Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа мэдэгдлээ. 


Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй