Шууд Chart

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

2026-06-08 15:27:04

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг угтан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тав дахь жилдээ болох энэхүү үзэсгэлэн худалдааг Жижиг, дунд үйлдвэрийн газар, ХХААХҮЯ, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Зээлийн батлан даалтын сан, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.


“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй