Шууд Chart

Онгоцны түлшний үнэ өсөж, агаарын тээврийн салбарын ашиг буурчээ

2026-06-09 12:35:36

Дэлхийн агаарын тээврийн салбарын ашиг энэ онд эрс буурах төлөвтэй байна. Үүнд АНУ-ын агаарын тээврийн компаниудын шатахууны зардал огцом өссөн нь голлон нөлөөлжээ.

АНУ-ын агаарын тээврийн компаниудын шатахууны зардал дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 78 хувиар өсөж, 6.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн нэг галлон онгоцны түлшний дундаж үнэ 4.11 ам.доллар болж, 2025 оны дөрөвдүгээр сараас 1.81 ам.доллараар нэмэгджээ.

Олон улсын агаарын тээврийн холбоо 2026 онд дэлхийн агаарын тээврийн компаниудын нийт ашиг 23 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон байна. Энэ нь 2025 оны 45 тэрбум ам.долларын ашгаас бараг хоёр дахин бага үзүүлэлт юм.

Шатахууны үнэ өссөнөөр нислэгийн тийзний үнэ ч нэмэгджээ. АНУ-ын дотоодын нислэгийн үнэ өмнөх оны мөн үеэс 31 хүртэл хувиар, олон улсын нислэгийн үнэ 22 хүртэл хувиар өссөн.

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн, агаарын орон зайн хязгаарлалт, чиглэл өөрчлөх шаардлага зэрэг нь нислэгийн зардлыг нэмэгдүүлж байна. Олон улсын агаарын тээврийн холбооны тооцоогоор, 2026 онд дэлхийн агаарын тээврийн компаниудын шатахууны нийт зардал 350 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.


Онгоцны түлшний үнэ өсөж, агаарын тээврийн салбарын ашиг буурчээ  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй