Шууд Chart

АЛБАНИ: Авлигын шалгалт эхэлсэн ч тансаг амралтын цогцолборын төсөл зогсохгүй гэв

2026-06-10 11:40:55

Албанийн Ерөнхий сайд Эди Рама АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнертэй холбоотой тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын төслийг эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа ч хэрэгжүүлэх байр сууриа хэвээр хадгалж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр мягмар гарагт өгсөн ярилцлагадаа байгаль орчны эрсдэлийн талаарх шүүмжлэлийг ташаа мэдээлэлд тулгуурласан хэмээн үзэж, уг төсөл нь Албанийг хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна байсан орноос олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг татдаг улс болгон өөрчилж байна гэж онцолсон байна.

Албанийн Засгийн газрын мэдээлснээр уг бүтээн байгуулалт нь тус улсын аялал жуулчлалын салбарыг өндөр зэрэглэлийн зах зээлд гаргах, Европын Холбоонд элсэх зорилтыг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл ажээ.

Гэвч нийслэл Тирана хотод Ерөнхий сайдын ажлын байрны гадна олон мянган хүн өдөр бүр жагсаж, уг төслийг эсэргүүцсээр байна. Төслийн хүрээнд зочид буудал, орон сууц, тансаг зэрэглэлийн вилла, дарвуулт завины зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Эди Рама төслийн байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хараахан эхлээгүй байгаа ч хамгаалалтын бүсэд газрын цэвэрлэгээний ажил эхэлсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин төслөөс татгалзах боломжийн талаар асуухад “Юунаас нь ухрах гэж?” хэмээн хариулжээ.

Үүнтэй холбоотойгоор Албанийн Авлигатай тэмцэх байгууллага төслийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Засгийн газар уг газар хувийн өмч гэж мэдэгдэж байгаа боловч өмч хувьчлалтай холбоотой маргаан үргэлжилж байгаа аж.


АЛБАНИ: Авлигын шалгалт эхэлсэн ч тансаг амралтын цогцолборын төсөл зогсохгүй гэв  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй