Шууд Chart

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав

2026-06-17 15:30:54

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 8-12-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 460 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Бэрх хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, илүү цагийн цалин хөлс тогтмол олгосон, байгууллагаас хэрэгжүүлж буй дэмжлэг туслалцаанд хууль бусаар хамруулсан зэрэг үйлдлийг шалгаж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.


АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй