
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 12.Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 19. Адъя гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Амьдрах итгэл дүүрэн өдөр. Гэгээ ормогц л тааламжтай бужигнаан эхэлнэ. Гадагш гарах, тайвширч амрах боломжийг барьж авч, энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Юутай ч байсан үхэрийнхний энэ удаад хийх өөрчлөлтүүд чинь таны зоригийг сорих болно. Нийгмийн арга хэмжээ таны найдсан шиг дурсгалтай болж өнгөрөхгүй байсан ч түүнд оролцох нь ирээдүйд ашиг тус авчирна. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон татагдах болно. Хоёулханаа хамт өнгөрөөх цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг хичээ.
Хамтатгах (5/21-6/21)
Сайхан өдөр. Нийтэч байх чадварыг эзэмших нь ихэрүүдийгамжилтын шатаар өгсөхөд тусална.Танд нийгэмлэг болон байгууллагын зүгээс ирэх боломжуудад анхааралтай ханд. Ажлынхаа хамтрагчтай шинэ санаагаа хуваалцах нь хөгжил дэвшлийн үүсвэр болно. Хойшлуулагдаж байсан байшингийн дизайн гаргах, загварыг бага зэрэг өөрчлөх , байрлалыг нь өөрчлөх зэрэг ажлууд энэ өдөр үргэлжилнэ
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Хайрттайгаа эелдэг найрсаг дотно харьцаж байхыг зөвлөе. Хоёр буюу эсвэл түүнээс олон удаа зүүдлэгдсэн зүүд биелэлээ олно. Хуучин найз нөхөд хамаатан түншүүдтэйгээ харьцах нь ойрын ирээдүйд танд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд туслана.
Арслан (7/23-8/22)
Амар амгалан өдөр. Нам гүм цаг, танил хүмүүсийн цугларалт, гэр бүлийн ажил хэрэг өнөөдөр ая тухтай байдлыг авчирна. Амьдралын алхам тань таныг тойрон хүчтэй аз их байсан ч тайван байгаасай гэж хүсэж байна. Хэдий тийм боловч нууцууд гарч ирнэ. Хэрвээ та өөртөө итгэлтэй байж гэж хэлүүлж байсан бол өөрийн амлалт, өөрийн мэдэж байгаа бүхнээ илчлэх сайхан боломж байсан ч дуугүй байдаг байдлаа хүндэтгэ.
Охин (8/23-9/22)
Амьдралын эрч хүч дээд түвшинд байна. Та эргэн тойрныхныгоо санаа бодлыг сонсож, бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадвал амжилтанд хүрэх болно. Эрүүл мэндийн байдал тогтвортой, өөртөө итглэлтэй, өөдрөг байх төлөвтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Болгоомжтой байх өдөр. Гадаадад амрахаар төлөвлөж буй хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Амарч буй хүмүүс гap утас, түрийвч, паспортаа гээж үрэгдүүлэхээс сэргийлж хулгайчаас хамгаалах хэрэгтэй. Хурдан сэтгэж, хурц ухаантай байх нь ухаалгаар өөрийгөө илэрхийлэхэд туслана. Шаргуу хөдөлмөр өөдрөг үзлээр хийж буй ажил амжилттай хэрэгжинэ.
Хилэнц (10/23-11/21)
Оюуны үйл ажиллагаа чухал байх болно. Богино болон урт хугацааны аялал хийхэд хүндрэл гарсан бол одоо үүнийг шийдэж чадна. Ойр зуур зугаалах уу эсвэл гадаад дотоодод аялах уу гэдэгээс хамаарч хумхынханд бага сага асуудал гарна. Сүүлийн үед машиндаа асуудалтай байгаа хүмүүс шалтгааныг нь гэнэт олох болно. Та өөрөө засварлаж чадахгүй бол автомашины үйлчилгээний газар ханд. Залуус бүжиглэх нь эрч хүчээ нөхөх сайхан зүйл болохыг ойлгоно
Нум (11/22-12/21)
Азтай өдөр. Өнөөдрийн шуургалсан их энергийг барьж тогтоон ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ одооноос эхлээд ирэх хэдэн өдрийн турш ундарна. Энэ бол нумуудын хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго, хүсэл эрмэлзэлд чинь дэвшилт авчрах бизнес ба мэргэжлийн боломж завшаануудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай.
Матар (12/22-1/19)
Холимог өдөр. Та бусдаас тусламж дэмжлэг авна. Аян замд гарах, аян замын бэлтгэлээ хангахад таатай. Хэрвээ та өөрийн ах, эгчтэйгээ ойрд уулзаагvй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь сонс. Та хэт бардам зан гаргаж магадгvй. Энэ зан таны шийдвэрт нөлөөлөх ёсгvй. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хvрээгээ тэлэх идэвх зvтгэл тань ашиг авч ирнэ.
Хумх (1/20-2/18)
Таны нэр хүнд өсөх болно. Стресстэй, сэтгэлийн дарамттай байсан өчигдрийг бодвол та өнөөдөр харьцангуй тайван байж, ажил албандаа тушаал дэвших болно. Дэлгүүр хэсч зээлийн картаараа ямар нэг юм худалдаж авах гэж байгаа бол бага зэрэг сэрэмжтэй, мэдрэмжтэй байгаарай гэж зөвлөе. Огт хэрэггүй зүйлийг хэт өндөр үнээр авахаас болгоомжил. Харин оронд нь ирээдүйдээ хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулсан нь дээр.
Загас (2/19-3/20)
Бухимдалтай өдөр. Ирж байгаа хэд хоногуудад та ердийнхөөсөө илүү завгүй байх болно. Сэтгэл хөдөлгөм санал солилцолд цаг гаргахад тохиромжтой үе боловч таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үе тохиолдох бололтой. Жолоо барьж явах эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв хайхрамжгүй байх юм бол осол гарч болзошгүй.
Өнөөдрийн зурхай /2014.10.12/ | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.