Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.
Ийнхүү Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2026.07.10/ Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа, сурын харвааны хана харвааны адаг өрөг, хасаа харвааны эхэн өргийн эхэн зохион байгуулагдаж, 230 алба хаагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Наадамчин олон та бүхнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
| Төв цэнгэлдэх хүрээлэнд 230 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.