Шууд Chart

Халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил эхэллээ

2014-10-15 15:17:31

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил Баянзүрх дүүрэгт эхэллээ. 

Баянзүрх дүүргийн хувьд энэ жилийн II ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг дүүргийн 53 дугаар сургууль дээр зохион байгуулна.  Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байранд очихыг Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас сануулж байна.


Халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил эхэллээ   
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй