
Өчигдөр Хонгконгийн Шүхэртэй хувьсгалын тухай үзүүлж, олон нийтэд мэдээлэл түгээж байсан “ВВС” агентлагийн хятад хэл дээрх сайтыг албан ёсоор хаажээ. Үүгээр зогсохгүй Хятад улсын зүгээс “New York Times”, “Bloomberg” зэрэг вэб сайтуудын хятад хэл дээрх хувилбарыг хаасан байна. Хонгконгод өнгөрсөн мягмар гарагийн орой цагдаа нар, жагсагчидтай зодолдож, 40 гаруй хүнийг баривчилсан хэрэг гарсан юм. Энэхүү хэргийг тэрхүү мөргөлдөөнийг сурвалжилсан телевизийн бичлэгээр нотолсон байна. Тиймээс хятад ийнхүү цензур тавьж эхэлжээ. Үүнд Хонгконгийн удирдлагууд хариуцлага тооцно гэж мэдэгдэж байгаа ч одоогоор ямар нэгэн хариу гараагүй байгаа аж.
Мөргөлдөөний үеэр "Аgence France-Presse" агентлагийн сэтгүүлч Даниел Чен гэгч мөн бэртсэн бөгөөд түүнд халдсан энэхүү үйлдлийг олон улсын хэвлэлүүд шүүмжилсээр байна.
Ардчиллын төлөө жагсагчид хоёр долоо хоног гаруйн хугацаанд Хонгконгийн төв болон бизнесийн дүүргүүдэд суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
“ВВС”-гийн хятад хэл дээрх сайтыг хаажээ | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.