Шууд Chart

Улаанбаатарт 16 хэм дулаан

2014-10-18 08:18:33

Малчид, тариаланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи ширүүсэн шороон шуурга шуурч, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Улаанбаатарт 16 хэм дулаан  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй