
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, баруун зүгийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 2-4 градус дулаан байна.
2014 оны аравдугаар сарын 20-ноос 2014 оны аравдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 20-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт 4 хэм дулаан | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.