
Малчид, тариаланчид, ард игэдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө дулаарна.
Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт орйдоо тогтвортой байна.
2014 оны 10 дүгээр сарын 20-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар өдөртөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2014 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар 23-24-нд зарим газраар секундэд 12-14 метр, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.