
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 28. Ангараг гараг. Харцага одтой, 3 хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Та өөрийнхөө харьцаа холбоо, байр суурины төлөө санаа зовж, чухал хэрэгцээгээ хэрхэн хангахыг мэдэхийг хүснэ. Аялал, амралтын төлөвлөгөө бүтэлгүйтэж болзошгүй. Энэ нь таны гэр орноо тав тухтай байлгах шаардлагатай холбоотой. Аливаа сүнслэг зүйлийг судлан гэртээ дасгал сургууль хийх нь тохиромжтой. Хайрын адал явдал насны зөрөө болон өөр олон эерэг, сөрөг асуудлыг авч ирнэ.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Өөрийн төвөлөгөөгөө бич. Танд ирээдүйд хэрэгжүүлэх агуу санаа төрөх болно. Мөн та аяллын тухай бодох болно. Та бүхний зарим нь мэргэжлээ дээшлүүлэх, эсвэл өөрийн сонирхлоороо коллеж руугаа очиж магадгүй. Бясалгал хийх нь таны оюун ухааныг сэргээх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Энэ өдөр бие махбодийнхоо хүсэл тачаалтай тэмцэхэд тааламжтай. Зүүд зөнтэй байна. Аливаа ажил хэрэг эхлэх харилцаа холбоо тогтоох гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр. Чухал асуудлаа шийдвэрлэх урьдын алдаагаа засах магадлалтай. Шинэ танилуудтай учрах магадлал өндөр байна.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд өдөр. Энэ нь зорилгодоо хүрэх, төслөө дуусгахад төгс өдөр байна. Завгүй бай. Та олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хэрвээ та өөр зүйлд оролцоод байвал та хуримтлагдсан их ажил дуусгаж магадгүй. Шаргуу байдал болон үнэнч шударга байдлын төлөөх нэр хүнд чинь хүндлэгдэнэ. Гэхдээ та хартай хамтран ажиллагчтай харилцах бололтой. Хүн бүрийн өөрийнхөө талд гэж битгий найд. Хэрэв та гэр бүлийн үйл ажиллагаанд оролцвол од эрхэс сэтгэл санааны илэрхийллийг дэмжих болно.
Арслан (7/23-8/22)
Таатай өдө. Арслангын ордныхон овсгоотой, гярхай байдгаараа алдартай бизнес сэтгэлгээтэй арслангыхны хувьд энэ бол ерөнхийдөө хангалттай мөнгө сайхан амьдралыг бий болгодог гэсэн утагтай. Энэ үед зохион байгуулагдах үдэшлэгнүүд ба буяны оролцож байгаа ажиллагаанууд танд бусадтай дотны харилцаа хөгжүүлэх ба мөн түүнчлэн алдар нэрийг чинь өсгөх боломж авчирна.
Охин (8/23-9/22)
Мэдрэмтгий өдөр. Сарны мөчлөг нь таны цаашдын ажил мэргэжил, нэр хүндэд нөлөөлнө. Та энгийн байдгаасаа илүү мэдрэмтгий байна. Тиймээс олон нийтийн ажилд идэвхтэй оролцон, хүмүүстэй харилц, дарга нар чинь таныг урьдынхаасаа ч илүү хүлээн зөвшөөрч эхэлнэ. Та тушаал дэвшиж ч магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Анхааралтай байх өдөр. Ямарч төрлийн ажил эрхэлдэг хүмүүс ажил мэргэжилтэй холбоотой асуудлууддаа анхаарал тавих хэрэгтэй. Энэ нь тийм ч хэцүү биш байх болно. Учир нь өнөөдөр та дур булаам байж бусдын анхаарлын төвд байх болно. Та энэ сайхан боломжийг ашиглан өөрт хэрэгтэй зүйлээ авч чадах болно. Үдээс хойш та шинэ найз нөхөдтэй холбоо тогтоохыг хичээ. Ажил төрлийн холбогдолтой их хэмжээний хүн цугларах үйл ажиллагаанд идэвхтэй оролц.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Хилэнцийнхний бусдаас онцгойрч, ихийг хийх гэсэн хүсэл ажлаас таашаал авахад төдийгүй хийж дуусгахад саад болох төлөвтэй. Хилэнцний ордонд төрсөн урлаг, соёлын ажилчид шинэ санаа, бүтээл туурвиж, энэ бүхнээрээ бахархах болно. Хайрын холбоо сайхан үргэлжилсээр байх ч байдал жаахан ойлгомжгүй болж ирэх төлөвтэй. Хүүхдүүд онцгой анхаарал шаардах байх. Осол эндэгдэлд орж болзошгүй. Бага насны хүүхэдтэй бол сайн харгалзах нь зөв.
Нум (11/22-12/21)
Азтай өдөр. Идэвхтэй хүчтэй цаг мөчүүд ажил болон хувийн амьдралын талаар боломжтой бүх зүйлийг заах болно. Энэ бол ямар ч төрлийн сургалт судалгаа шинжилгээ явуулахад таатай цаг юм. Та үүнийг хийсэнээр сэтгэл ханамж агуу их өөрчлөлтийг хийх болно. Шаргуу ажил үр дүнг үзүүлэх болно. Албан тушаал эсвэл цалингийн өсөлтийн боломж нь танд шагнал болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр бол бас нэгэн онцгой өдөр. Ялангуяа бүтээлч матарынханы хувьд. Хэрэв та жүжиглэх чиглэлийн авъяастай бол эртхэн эхэл мөн уран сэтгэмж, уран зориг дүүрэн давуу талаа ашигла. Үйл хэргийг тогтсон хэв журмын дагуу эсвэл орчлонгийн мөн чанартай эсэхээр нь ялга. Янз бүрийн зугаа, сайхан зүйлс анхаарал муутай зарим нэгнийг чинь бодит байдал ба хэрэгцээтэй зүйлсээс холбоо тасрахад хүргэнэ.
Хумх (1/20-2/18)
Бүхий л талаар сайн өдөр. Хамтын үйл ажиллагаа, шинэ гар урлалд суралцах, уран бүтээл туурвих, шинжлэх ухааны ажил зэрэгт ээлтэй. Од эрхэс урьдын адил таныг ивээж байна. Санхүүгийн байдал дажгүй сайжирна. Тоглоомд хожих, зээлээ буцаан авах, ашигтай наймаа хийх боломжтой.
Загас (2/19-3/20)
Холимог өдөр. Хүсэлт гаргасан хүмүүс таны шалгуурт таарахгүй бололтой. Нийгийн үйл ажиллагаа зугаа гэхээсээ хэцүү хүнд ажил шиг л санагдах болно. Яг одоогоор танд романтик харилцаа үгүйлэгдэж байна. Гэрийн даалгавар хийх ёстой оюутнуудын хичээл зүтгэлийнх нь үр дүн таатайгаар гайхшруулна. Ажил олгогч чинь сурах бичих, дадлагын чинь мөнгийг төлж үргэлжлүүлэн боловсрол мэдлэг олж авах завшаан олгоно.
Өнөөдрийн зурхай /2014.10.21/ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.