Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2014-10-21 15:51:01

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүснэ.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийгшил 24 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 10 дүгээр сарын 21-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, өмнөд хэсгээр 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 6-11 хэм, баруун хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 23, 24-нд төв, зүүн зүгийн нутгаар, 25-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, 23, 24-нд зарим газраар, 26-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй