
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 29. Буд гараг. Тугчин одтой, 2 хар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Бага зэргийн шалихгүй зүйл таны энэ өдрийн ажлыг тасалдуулна. Найз нөхөд тань цаг зав гаргаач гэж хэлэхээс өмнө ажлаа аль болох амжуулахыг хичээ.Аливаа панз наймаа эрсдэлтэй байх магадлалтай тул шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Судалгааны ажилд цаг гаргаарай. Та хүнд хөдөлмөрөөр олж авсан зүйлээ юунд зориулж байгаагаа эргэцүүл. Найз нөхдийн дунд будлиан үүсч магадгүй. Та тэдэнд итгэдэг ч тэд таны хэлсэн зүйлд итгэхгүй байна.
Үхэр (4/20-5/20)
Холимог өдөр. Та тушаал дэвших эсвэл шинэ ажилд орох гэж байгаа бол амжилтанд хүрнэ. Хэрэв та аль хэдийн найдвартай байр суурьтай болсон бол дарга чинь таны чадварыг үнэлэн цалин нэмэх болно. Та өөрийн тавьсан зарилгодоо итгэлтэй байгаа ч хамтрагч чинь таны илүү их зүйл хийж буйг өөлж гоочилж магадгүй. Асуудлаас зайлсхийхын оронд өөрийн сэтггэгдлээ эелдгээр хэл. Өөрийгөө бодох хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Хувийн амьдралдаа амжилт олох магадлалтай. Гэхдээ бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо түншийнхээсээ дээгүүр тавихгүй байхыг одод анхааруулж байна. Хэт ёсорхуу хямсгар байдал нь бусадтай зөрчилдөхөд хүргэж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Ухаалаг байх өдөр. Та өнөөдөр өөрийгөө юу зөв бэ гэдэг талаар итгэлгүй байвал магадгүй та эргэн тойрныхондоо ухаалаг зөвлөгөө өгөх чадвартай байх бололтой. Өрдийнхөөсөө илүү бичиг цаасны ажилдаа дарагдаад даргаасаа зэмлэл сонсох болно. Гэхдээ таны ажил бүрэн гүйцэд өө сэвгүй байж дарга чинь уурлахгүй ч байж магадгүй. Бусад хүмүүсийн хэл яриаг өөртөө тусгаж ав.
Арслан (7/23-8/22)
Завшаантай өдөр. Бизнес ба ажил мэргэжлийн тал дээр дэвшилтэт үе байх тул ажилчдад хүрэх дэмжлэг, зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж, тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бодит биш олон сонголтой учирна. Хэт их удаан шаардагдах ажлаа хойш тавьж амарч оронд нь бүтээлч сэтгэлгээ шаардах үр бүтээлтэй ажилд анхаарлаа хандуул. Ажил ба хичээлээс болоод гэртээ байж чадахгүйд хүрлээ ч үдээс хойшоос эхлээд таны үүрэндээ шургалах хүсэл нэмэгдэж, ямар нэг аргаар боломж гаргаж оромж руугаа гүйх болно.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Зорилгодоо хүрэх нь танд сэтгэл ханамж өгөхгүй ч байж магадгүй. Хийх гэж хичээхийн хэрээр үр дүн нь улам бага гарна. Өнөөдөр бол их санасан зүйл бага үр дүн гаргадаг эдгээр өдрүүдийн чинь л нэг. Амьдрал чинь шилжилтийн үөдээ явж байна. Тиймээс сэтгэл ханамжтай байдал чинь удаан үргэлжлэхгүй. Найз нөхдийн шинэ хүрээ зүрх сэтгэл чинь талархлаар бялхахуйц байдлыг танд өгнө.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг өдөр. Ямарваа нэг хариуцлага ба удирдан зохион байгуулах байдлаасаа гарахыг оролдох таатай үе.Жинлүүрийн ордны оюутан залуучууд,эмч,судлаач нар өндөр амжилтад хүрнэ. Холыг харах болон сэтгэл хөдлөл,таны толгойд зурсхийгээд өнгөрнө. Танд хэрэгтэй хүмүүстэй учирч магадгүй шүү. Та ихэнх цагаа интернэтэд өнгөрүүлэх хандлагатай байна.
Хилэнц (10/23-11/21)
Тогтворгүй өдөр. Урьдын сэтгэл түгшээсэн зүйл таныг дахин хатгаж, сэтгэлийг гүн хямраахгүй ч гэлээ бага зэргийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Асуудлын уг үндсийг арилгаагүй цагт энэ нь үл итгэлцэл, найдваргүй байдлыг авчирсаар л байх болно. Тантай ойр хэн нэгэн аюулгүй байдалдаа итгэх итгэлийг тань алдуулах шалтгаан болж болзошгүй.
Нум (11/22-12/21)
Болгоомжтой байх өдөр. Та шинэ ажилтанд туслах шаардлагатай ба энэ хүнтэй удаан хугацааны нөхөрлөлийн холбоог хөгжүүлж чадвал таны ирээдүйн зорилгод тань ихээхэн хэрэг болно. Хамтын хөрөнгө оруулалт танд чухал ашиг орлого өгөх нь эргэлзээгүй. Өдрийн хагаст болгоомжтой байхгүй бол явганаас бэртэх аюултай.
Матар (12/22-1/19)
Романтик өдөр. Аялалаар явж газар үзэх эсвэл амралтаа авч, будаг шунх, будгийн тавиураа аваад үзэсгэлэнтэй газарт очих юм уу биеэ суллаж тайвшран байгальтай харьцахад хамгийн зохимжтой цаг. Агаарт хайр дэгдэж, романтик харилцаа таатайгаар өрнөн, та өөрийн эзэмшил газар дээрээ байгаагаа мэдрэх болно. Хоёулахнаа лааны гэрэлд оройн хоол идэхээр төлөвлөж, хайрын үдшийг тааламжтай өнгөрөө.
Хумх (1/20-2/18)
Ил тод бус ойлгомжгүй байсан зүйлс бүгд ил гарч ирнэ. Шударга шулуун байдал энэ өдөр давамгайлна. Ажлаас тань таныг томилолтонд явуулья гэж санал болговол амлалт өгөхдөө болгоомжтой бай. Учир нь хэрвээ таныг хэцүү газар руу явуулвал та ядарч цуцах магадлалтай байна. Мөн танд хариугаа гаргахад хойшлуулах боломж их байна.
Загас (2/19-3/20)
Эрэлт хэрэгцээтэй өдөр. Бизнесийн үйл хэрэг, ажиллагаа өнөөдөр сэтгэл хямрах төлөвтэй. Шинэ арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа загасны ордныхон одоогийн зарцуулалтандаа анхаарал тавих хэрэгтэй болно. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Зар сурталчилгаа, урамшууллын аргаар шинэ худалдан авагч, үйлчлүүлэчид татахаар хичээж байгаа чинь зарцуулалт өсч байгаагийн нэг шалтгаан байж болох юм.
Өнөөдрийн зурхай/2014.10.22/ | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.