Шууд Chart

Хүүхдээ нялзрай болгох нь нүгэл шүү дээ

2014-10-24 11:12:53

Хорвоогийн жамаар хүмүүн бид үржихийн тухайдад эсрэг хүйсний хэн нэгэнтэйгээ хайр, дурлал үүсгэн /заримдаа хайр дурлалын үртэс ч үгүй байх тохиол байна/ хүүхэдтэй болдог билээ. Амьдралын тань бас нэг үнэт зүйл болохын хувьд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, ирээдүйн иргэн болгох үүрэг нь таны толгой дээр 100 хувь биш юм гэхэд ямар ч байсан 50 хувь тохоогддог. Хайр энхрийлэл, халамж анхаарал, хөрөнгө оруулалт, зэмлэл шүүмжлэл, шагнал шийтгэлээр дамжуулан түүнийг ТОМ хүн болоход нь бэлтгэдэг.

Энэ бол өнөөх эцэг, эхийн эргээд нэхдэггүй хайр шүү дээ. Гэхдээ хайрлахад бас их учир байна аа. Энэ талаар хэдхэн үг хэлж таны үнэт цагаас хомслох гэж байгаадаа хүлцэл өчье.

Та нар мэднэ дээ би чинь муу ч, сайн ч хүүхэд, залуучуудын байгууллагатай холбогдоод 20 жил болчихсон байна шүү дээ. Энэ хугацаандаа "тараншээний" аваргуудаас эхлээд, тансаглалын дээдэд амьдардаг гэх мэт нийгмийн болон, эдийн засгийн, боловсролын, гарал үүслийн гэх мэт бүх л давхаргын хүүхдүүдтэй тулж ажиллаж байлаа. Энэ хугацаандаа анзаарсан зүйлсээсээ л санах, сэрэх нэгэнд хэрэг болуужин хэмээн кейборд элээн сууна.

Тэгэхээр товчхондоо бол та бүх насаар нь дагуулаад явахгүйгээс хойш хүүхдээ битгий хэт нялзрай болгоочээ гэх гэсэн юм. Энэ бол үнэндээ түүний эсрэг хийж байгаа нүгэл юм шүү дээ.

Та бүхэн хүнтэй харьцаж чаддаггүй, аминдаа арчаагүй, зожиг, ямар нэг юм хийхээрээ заавал нэгээс хоёр удаа бүтэлгүйтэж байж хийдэг, нэг тийм аймхай нөхдүүдийг харж л байсан байх. Тэдний ихэнх нь аав, ээж нь хар багаас нь нийгмийн амьдралд оролцуулж, биеэ даах чадвар олгоогүй хүмүүсийн жишээ байх нь элбэг.

Манай таван настай охин өөрөө хувцсаа өмсөөд, усандаа орчихдог. Эмээ, өвөөгийндөө очоод ээж, аавгүйгээрээ амьдардаг. Гал тогооны өрөө харанхуй байхад очоод хөргөгчнөөс юмаа авчихдаг.

Нээх энгийн хэний ч хүүхэд тийм мэт санагдаж байгаа байх. Гэтэл үгүй байна аа.

12 настай хүү нэг хоноод зуслангаасаа гэрээ санаж байна гэсэн шалтгаанаар уйлаад бууж байна. 14-тэй охин айна гээд гэрэлтэй унтаж өрөөнийхөө хүүхдүүдэд лай болж байна. Бие нь өвдөөд байхад багшдаа болон эмчдээ хэлж чадахгүй бүрэг нөхөр ч байх. Ер нь л өөрийнхөө асуудлыг хэн нэгэнд илэрхийлж чадахгүй байх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ нь байнга аав, ээж нь асуудлыг нь зохицуулж өгч байсантай холбоотой юм.

Тэгэхээр та бүхэн хүүхдээ багаас нь байнга дагуулж явж бай. Хүмүүс хэрхэн амьдардгийг үзүүл, хэрхэн уурладгийг, хэрхэн баярладгийг ч үзүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн тустай хөдөлмөр, бүлэг хамт олны тоглоом наргиан, хүүхдийн зуслан, хөдөөгийн амьдрал, олон хүний арга хэмжээ гэх мэт бүх зүйлийг үзүүлж бай. Зүгээр л хүүхэд өөрөө мэдэх зүйлээ мэдээд авчихна.

Ихэнх эцэг, эхчүүд манай хүүхэд тэндээс чинь муу хүүхдүүдээс муу юм сураад ирнэ гэж эмээдэг. Хэрэв та хүүхдээ муу хүмүүжүүлсэн бол мууг нь сурна, харин сайн хүн буюу "Хүн чанартай иргэн" болгож хүмүүжүүлж байгаа бол мууг нь жигшээд, сайныг нь сураад ирнэ. Ер нь ч амьдралд "10 хуруу байтугай 8 хуруу тэгш" хүн олоход бэрх шүү дээ. Тиймээс хүүхдэд чинь зарим үед гэмгүй худлаа ярих, ямар нэг зүйлийг хөөрхөн аргалах, бусдын дэмжлэг дор дулдуйдах гэх мэт чадварууд ч хэрэгтэй байх болно. Эцсийн эцэст та хүүхдээ ямар итгэл үнэмшилтэй, ямар голч шугамтай хүн болгосон бэ хүүхэд чинь ямар ч замаар явсан тийм л үлдэнэ. Нэг үгээр та алим тарьсан бол түүнийг шаварт хийгээд, усанд живүүлээд, галаар төөнөөд, өт идсэн ч байсан эцсийн бүлэгт "алим" л үлдэнэ шүү дээ.

Байнга битгий үдээсийг нь үдэж өг. Нэг удаа үдээсэндээ бүдэрч унаад өөрөө энийг үдэх хэрэгтэй гэдгийг ойлгог.

Ямар нэг зүйлд гараа цохиход нь тэр зүйлийг нь битгий хашрааж бай. /Манайхан ихэнхдээ ингэдэг. Аав нь энэ сандлыг зодчихоё бай бай гэх мэт/ Хүүхэд чинь би хэзээ ч буруу юм хийдэггүй бусад зүйл буруутай гэж боддог болно.

Айлын хүүхэдтэй муудалцахад нь, хэн нэгэн хүүхдийг тань загнахад шууд өмөөрхөөсөө өмнө болсон үйл явдлын үнэн байдлыг мэд. Магадгүй хүүхдийн чинь буруу бол уучлал гуйлгаж сурга. Тэр шударга болно.

Хувцсаа өөрөө сонгож өмсөхийг нь дэмж, гадаа гарч хүүхдүүдтэй хамт тоглуул, амьтан тэжээлэг, цэцэг тариул, спортын дугуйланд явуул. Энэ бүхэн түүнд амьдралыг ойлгоход нь дэм болно.

Ганцааранг нь зуслан, аялал, майхант зуслан, чуулга уулзалт гэх мэт олон нийтийн арга хэмжээнд явуулж бай. Тэр олон хүний дунд хэрхэн амьдрах ёстойг ойлгоно.

Хүүхдээ дагуулаад салхинд гарч бай. Тэр үедээ түүнд ямар нэгэн сорилтуудыг /Модонд авирах, гол туулах, мод хагалах, чулуу шидэх гэх мэт/ бий болго. Тэр бэрхшээлийг даван туулж сурна.

Хов зөөхөд нь байнга битгий зөөсөн ховны асуудлыг нь та шийдэж өгч бай. Заримдаа өөрөө зохицуулаг. Буруу зохицуулвал засч хэлж бай. Тэгэхгүй бол тэр хэзээ ч шийдвэр гаргаж сурахгүй.

Яг оновчтой цагт нь магтаж бас зэмлэж сур. Энэ нь түүнийг өөртөө итгэлтэй бас хүлээцтэй болгох болно.

Түүнд өөрт нь таарсан даалгавар өгч түүнийгээ марталгүй шалгаж бай. Сайн бол сайн, муу бол муу үнэлгээ өг. Тэгэхдээ битгий загнаарай. Энэ нь түүнийг хариуцлагатай болгоно.

Байнга хайртай гэж хэлж, тэвэрч байгаарай. Тэр бас хүмүүсийг хайрладаг болно.

За ингээд бичээд байвал их юм болох гээд байна.

Эцсийн бүлэгт хэлэхэд, та бид мөнх бус. Биднээс хойш тэд энэ хатуу амьдралыг даван туулж гарахад нь бэлтгэх хэрэгтэй юм шүү. Тиймээс битгий хэт нялзрай болгоорой. Хүн бүр асуудалтай амьдардаг тул түүний асуудал бүрийг шийдэж өгөх хүн танаас хойш байхгүйг санаарай.

Насандаа таарсан хэрсүү, дайчин, боловсон байхад нь анхаараарай.

2011-06-10 12:12:08

Нийтэлсэн: Анжигай

Хүүхдээ нялзрай болгох нь нүгэл шүү дээ  
Үзсэн: 3583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
109.243.161.xxx [109.243.161.xxx] 2014-10-27 15:53
Anjgaid bayr hurgie !BAYARLALAA. zarim etseg ehchuud uneheeriin bodlogogui,huuhdiig buruu humuujuuldeg !!! huuhdiig hairlaj bgaa ni geed teneg bolgoj bolohgui!AAV EEJUUD MINI HUUHEDDEE HAIRTAI LBOL ZUV HUMUUUULEEREI. UUND SURALTSAH HEREGTEI SZUU BID BUHEN !!!!
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-10-27 11:23
bayarlalaa
122.254.111.xxx [122.254.111.xxx] 2014-10-24 13:37
ashgui dee humuus ikh unshaasai
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-24 13:23
Ийм энгийн амьдралын оновчтой зүйлс бичдэг нийтлэлч байхгүй болсон цагт ийм сэдвээр бичиж байгаад чинь баярлалаа. Амжилт хүсэе
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-24 11:41
unenii ortoi yum bichjee bi huugee humuujuleh gej ugee helj bnaa
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-10-24 11:38
bayarlalaa saihan sugamj bn

Бидэнтэй нэгдээрэй