
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 3. Адъяа гараг. Онгоц одтой, 7 улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сайхан өдөр. Өнөөдөр гадуур явах, хөгжилдөх, ялангуяа урьд өмнө хийж байгаагүй зарим зүйлийг хийхэд сайхан өдөр. Танд өөр соёлыг мэдрүүлэх концөрт наадамд оролц. Өнөөдөр та өртөнцийг үзэх үзлээ өргөтгөх өдөр. Тиймээс найзуудаа цуглуулан өөрийн адал явдлыг бүтээ. Гэртээ уулзмааргүй байвал гадуур дуудан уулзацгаа.
Үхэр (4/20-5/20)
Болгоомжтой бай. Гэрээсээ гарахаасаа өмнө хаагуур юу хийх, хэзээ буцаж ирэх тухайгаа хэн нэгэнд бүү хэл. Түргэн зан чинь таныг аюултай байдалд оруулна. Тиймээс тайван байх хэрэгтэй. Ажил эсвэл хичээл номондоо дарагдах нь таныг ядраах болно. Гэхдээ шуурхай хийж амжуулбал өдөр гэхэд чөлөөтэй болж оюун ухаан чинь сэргэнэ. Улс төрийн цуглаан, соёлын үйл ажиллагаа нь сонирхолтой байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Аюултай хүнд өдөр. Гол зүйлд анхаарлаа хандуулж аахар шаахар зүйлсээс хөндий бай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээн дэх алдаагаа засах эсвэл хүндрэлүүд нь таны хамаг цагийг барах магадлалтай. Биемахбодийн ачаалалтай ажил хийх багаар ажиллах нь осолтой.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Ажил хайгчид ажлаа хайсаар байх хэрэгтэй. Таны хүлээж авах алтан боломж байна. Хэрэв та найз нөхөд, амралтаас таашаал авахаар шийдсэн бол дараа нь багассан орлогоо амьдралдаа арай хийн залгуулах бололтой. Хэрэв та хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал сонирхолтой юм байна гэж бүү бод. Энэ нь түр зуур сайн явагдах боловч хожим нь зугтах боломжгүй өр төлбөрт орох болно. Хамт ажилладаг хүнтэйгээ хайр сэтгэлийн асуудалтай болох нь ажлаа сайн хийх урам зориг өгнө. Өөрийн ажлаа хамгаалахын тулд хайр дурлалаа нууц байлга.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа мөнгөний зарцуулалт эсвэл хамтын зорилгын талаар маргах маргаан хурцдах хандлагтай. Тиймээс хайртай хүмүүсийг чинь хэдэн өдрийн турш уурлуулж дургүйцүүлэхэд хүргэх үг хэлэх юм уу жижиг хэрүүлээс зайлсхийхийг хичээ.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Өнөөдрийг cap таны нарны аймгийн үнэ цэнийн байрлалд нөлөөлж байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хувиа хичээсэн зангийн чинь хэмжүүр юм. Энэ үөд л та өөрийгөө зөв зам дээрээ гарч ирлээ гэдгээ мэднэ. Хэн нэг найз чинь таныг илүү сэтгэл ханамжтай ажилд урих байх. Хэдийгээр та өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлаж, халамжилдаг боловч та бол өөрийн амьдралынхаа гол тоглогч нь шүү.
Жинлүүр (9/23-10/22)
Өнгөрсөн явдлуудаа эргэн санах өдөр. Чухал ач холбогдолтой нийгмийн үйл ажиллагаанд бэлтгэхэд өдрийн ихэнх хэсгийг зарцуулах болно. Өөртөө хослол болон хосоо сонгох нь энгийн үеийнхээс хэцүү байх болно. Өөрийнхөө хүсч буй сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоход хүртэл хүнд байх болно. Гэртээ засвар хийхдээ өөрийн ажлын өрөөгөө хүртэл хамруулаарай. Өөрийнхөө хэрэгцээнд хамгийн тохиромжтой компьютер болон холбоо харилцааны хэрэгсэл сонгохдоо зөвлөгөө авахыг зөвлөж байна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг хэтрүүлэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Сайхан өдөр. Заримдаа та найз нөхдөөсөө суралцаж байна гэж бодтол харин тэд танаас суралцаж байгаа бололтой. Удахгүй гийх тэргэл сарын ачаар иймэрхүү нөхцөл байдлыг ойлгож эхлэх байх. Бүтэн өдрийн турш өөдрөг сэтгэлтэй байж, нийгмийн ажилдаа анхаарлаа хандуулж чадна. Та өөрийнхөө зорилго, хүсэлдээ хэт хөтлөгдөн бусдаасаа тасарсан мэт санагдах байх.
Нум (11/22-12/21)
Амрах өдөр. Амралтын өдөр гэртээ найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүл. Гар урлал, гэрээр тарьж ургуулсан жимс хүнсний ногооны худалдаа танд маш ашигтай байх болно. Та дуртай зүйлээ хийн эрүүл мэндээ сайжруулахаар хоолны дэглэм, дасгал сургуулилт сонирхох бололтой. Танд юу хэрэгтэй талаар тодорхой заавар авахаар мэргэжлийн хүмүүстэй уулз. Харшил хөдөлж олон таагүй зүйл үүснэ. Зарим хүмүүс санхүүгийн дарамтанд орж болзошгүй.
Матар (12/22-1/19)
Азтай өдөр. Одоо эхэлсэн үйл ирээдүйд маш их өгөөжтэй байх болно. Түргэн шийдэхэд хэцүү байх хэд хэдэн сонголттой ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Хүсэн хүлээсэн зорилго чинь биелэхэд ойртож байгаа ба энэ нь мэргэжлийн юм уу хувийн ололт амжилттай холбоотой байж болох юм. Бусдад хүмүүнлэгийн асуудлаар туслан өдрийг өнгөрөөх нь танд сэтгэлийн таашаал авчирна.
Хумх (1/20-2/18)
Аялан явах хүсэл тань таныг сайн найзаа олох аялал руу шавдуулна.Хэрвээ танд хүмүүстэй нүүр тулан уулзах цаг гарахгүй бол интернэтээр хэн нэгэнтэй холбогд. Ичимхий болон романтик байдлыг илтгэж чаддагүй хумхууд гүнзгий сэтгэгдлээ илэрхийлэхийн тулд цэцэг шоколад ашиглах хэрэгтэй. Фитнес болон бүжгийн клубт явах нь таны биеийг галбиржуулан, шинэчлэлийг өгнө. Та маш төвөгтэй зүйлд цаг гаргах үед та илүү зүтгэлтэй тэвчээртэй болж буйгаа мэдэрнэ.
Загас (2/19-3/20)
Түгшүүртэй өдөр. Өнөөдөр холимог хандлагатай байна. Эргэлзээ төрүүлээд байсан зүйлийн үндэс суурь тодорхой болж ирнэ. Бодож байсан хувийн зорилго чинь биелж магад. Гэр ахуйн зарлага өндөр байх болно. Байраа солих шаардлагатай хүмүүсийн хувьд амьдрах газар олоход хэцүү байж болох юм. Гэвч хэрэв та тэвчээр гаргах юм бол таны бололцоонд таарсан боломжийн ойр орчинтой газар олдох болно.
Өнөөдрийн зурхай /2014.10.26/ | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.