Шууд Chart

Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ

2014-10-28 13:43:25

Улирал солигдох мөчид ханиад, томуу хүрэх, хүний биеийн дархлаа буурах магадлал их байдаг. Хоолой сэрвэгнэж эхлэв үү, үгүй юу эм уудаг хүмүүс ч бидний дунд цөөнгүй. Гэвч ханиадны эм зарим хүнд үйлчлэхгүй байх нь бий. Вирусийн эсрэг зарим эм ханиад томуу эмчлэх, эсвэл урьдчилан сэргийлэхэд үнэхээр ач тустай байдаг ч хүн бүрт харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдэг.  Энэ нь тухайн хүний дархлааны системийн онцлогоос хамааралтай юм. Хүний дархлаа сайн байвал элдэв өвчин тусах магадлал тун бага. Хэрэв та ханиад амархан хүрэх гээд байдаг бол: 
- Эмчид хандаарай. Эм бэлдмэлийг хэрэглэх тунг, мөн ямар эм тэнд тохиромжтойг эмч зөвлөнө. Алдаатай сонголтын үед эсрэг үр дүнд ч хүрч болзошгүй тул эм, эмийн бүтээгдэхүүнд болгоомжтой хандах нь чухал.
-Дархлаанд нөлөөлөх эмийг жирэмсэн эхчүүд, гурав хүртэлх насны хүүхдүүд, харшилтай хүмүүс эмчийн оролцоогүйгээр хэрэглэж болохгүй.
-Хэрэв тухайн хүн хэт ядарсан бол /үүнд архаг, хууч өвчин ч орно/ дархлааны хамгаалах систем буурдаг байна.  Энэ тохиолдолд ардын эмчилгээ илүү тустай байж болох юм. Үүнд:
- Нимбэгний шүүс болон зөгийн балыг ижил тэнцүү хийсэн холимог хандыг өглөө, орой унтахын өмнө /өдөрт хоёр удаа ууна/ уух нь дархлааны системийг бэхжүүлэхэд тустай. Эхлээд өвчнийхөө уг үндэслэлтэй нь тэмцэх хэрэгтэй.
-Сармисыг ханиад томууны үед өргөн хэрэглэдэг. Гэтэл урьдынх шиг үйлчлэхээ больсон тохиолдолд яах вэ. Таны дархлааны систем сармисанд дассан бол чацарганы шүүс, аарц, сармисыг дангаар нь бус сонгинотой хамт хэрэглээд үзэхэд гэмгүй. 
 


Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ   
Үзсэн: 5007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй