
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш ихэнх нутгаар хүйтэрнэ.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 7 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.
2014 оны 10 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2014 оны 10 дугаар сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд зарим газраар, 1-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 30-нд Алтайн уулсаар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ | ||
Үзсэн: 1530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.