
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 6. Буд гараг. Суулга одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тайван өдөр. Өнөөдөр од эрхэс таны гэр бүлийн харилцаа холбоонд нөлөө үзүүлнэ. Амьдралаа өөрчлөх боломжийг барьж авахад бэлэн бай. Гэрээсээ ажлаа хийх боломж танд бүрэн гүйцэд тохирох бололтой. Та нарын зарим сүлжээгээр ажиллах гэр бүлтэйгээ улс орны эргэн тойронд аялах хөдөлгөөнт гэр худалдаж авахаар шийднэ. Энэ нь хүүхдүүд амьдардаг дэлхий өртөнц амьдралын талаар судлах үнэхээр сайхан арга юм.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Бүх зүйл өөрчлөгдөхөөөс өмнө сайн хөгжилдөж ав. Харин зугаа цэнгэл хэт их хөөцөлдвөл эвгүй байдалд орооцолдож болзошгүй. Өнөөдөр та өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй, хөнгөн атлетик, оюун ухааны гэх мэт. Та амьдрал хичнээн баргар санагдсан ч бусадтай зөв харьцахыг хичээ, тэгж байж л хөгжил, баяслыг мэдэрч чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Онцгой хэн нэгэн таны өдрийг жаргалтай болгох бололтой. Шинэ хайр дурлал таны аз туршсан сэтгэл санаан дээр оч хаяна. Та 2 цэвэр агаарт гарч ярилцах зуураа бие биенээ мэдэж авах болно. Аялагч ихэрийнхэн хил гарахаар шийдэж бичиг баримтаа хөөцөлдөхөд цаг заваа зарцуулах нь. Тэвчээргүй байх нь олон үйл ажиллагаанд саад болно. Замд гарснаасаа хойш ухаалаг бай.
Мэлхий (6/22-7/22)
Найдвар төрүүлсэн өдөр. Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол тайван бус байдал чинь бүтэлгүйтлийн шалтгаан болж болох юм. Эрч хүч энерги оргилох тул шургуу хөдөлмөр, сайн эргэцүүлэл амжилт дагуулна. Яг одоо шинэ санаанууд олдох магадлалтай бөгөөд бодсоноос чинь илүү сайн үр дүн амлаж байна. Таны удаан хугацааны зорилт ба үнэлдэг зүйлүүд чинь өөрчлөгдөх явцдаа байгаа байж магад. Энэ нь таны ажлынхаа цагийг уртасгах эсвэл богиносгох, мөн түүнчлэн бизнес явуулдаг газраа өөрчилнө гэсэн үг.
Арслан (7/23-8/22)
Харилцааны дүрмийн дагуу өнөөдөр өөр өдөр болно. Өндөр амжилт гаргаж буй эрчүүдийн хувьд шавхагдашгүй боломжуудыг нээх гүйлгээ ухаан, чадвартай. Таны хайрын харилцаа нэг хэсэг бүрхэг байна. Та болон таны хамтрагчид санал бодол, боломжит шийдлүүдээ хуваалцах ба та нарын дунд шинэ хайр сэтгэл үүснэ. Хадмуудтайгаа эвтэй бай эс бөгөөс тэд асуудлыг хурцатгана.
Охин (8/23-9/22)
Энгийн өдөр. Ажил үүргийг тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах боломж юм. Таны анхаарал мөнгөн дээр түүнийг бий болгох, хэрхэн зарцуулах дээр төвлөрнө. Өв залгамжлалаас, даатгалаас эсвэл таны хамтрагчийн цалин хангамж нэмэгдсэнээр та хоёр нилээн мөнгө хуримтлуулна. Урьдынхаараа байж, мөнгөө банкинд хий, битгий үр. Бэлгийн болон сэтгэхүйн дур хүсэл дээд цэгтээ хүрэх тул дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл.
Жинлүүр (9/23-10/22)
Хөгжилтэй сонирхолтой өдөр. Давуу тал нэмэгдэх нь шаардлагатай үр дүнг авчирна. Өөрийн хүсч буй зүйлээ гуйхдаа зоригтой бай. Ажил, бизнөс, таатай орчин бүрдэхэд гараг эрхэс ээлтэй байна. Амарч байгаа болон амралтаа эхлүүлж буй хүмүүст таатай хандлагатай байна. Хүүхдүүд сайныг дуулгаж аав ээжээ баярлуулна.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг өдөр. Чухал уулзалт юмуу хэлэлцээр нь таны ирээдүйд чухал байх ашигтай үр дүнг бий болгоно. Олон янзын санаа бодлуудын сөргөөлдөөн таны сэтгэл санаа үл тэвчих занг хатгах болно. Хэрвээ таны итгэл үнэмшил бодол санаа өөрчлөгдөж байвал энэ нь таны ойр дотны хүмүүсээс хамааралтай байх болно. Өдөр тутмын ядаргаатай ажилд зууралддаг хилэнцийнхэн аялал болон нууц адал явдалын кино үзэх юмуу тууж уншихад зүгээр. Энэ таныг оюун ухааны аялалд гаргах болно.
Нум (11/22-12/21)
Эерэг өдөр. Худалдаа наймаа болон нэр алдарын хувьд мөнгө бол агуу зүйл. Гэхдээ мөнгөөр авч болдоггүй олон зүйл байдаг. Сансар огторгуйн нөлөө мөнгөөр тоолж болдог бүх зүйлийг авдаг харин хэнийг ч авдаггүй гэдгийг зөвлөдөг. Залуу нумынхан ирээдүйн төлөө мөрөөдөлтэй эцэг эхтэйгээ үл ойлголцолд хүрнэ. Нөхцөл байдлын энэ төрөл нь сэтгэлзүйн зөвлөгөөнөөр шийдэгдэж болно. Үүнээс битгий ичээ. Энэ нь бүхэл амьдралын турш таньд тусалж болно. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийн талаар санаа зовох бололтой.
Матар (12/22-1/19)
Та хаана юу ч хийж байсан маш завгүй байх болно. Таны биеийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, өдөр тутмын үйл ажиллагаа тань эрчимжих болно. Гадаад төрх байдалдаа онцгой анхаарах хэрэгтэй. Харагдах байдал тань таны ажлын амжилтанд нөлөөлөх болно шүү. Ганц бие матарын ордныхон хамт ажилладаг хүнийхээ анхаарлыг татах магадлалтай бөгөөд хоёр биедээ таалагдсаны үндсэн дээр хайр дурлалын харилцаа үүсч болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Зоригжуулах өдөр. Хумхынордныхон хамгийн түрүүнд өөрийн гадаад үзэмжиндээ их анхаардаг учир хувцасны шүүгээ ба хэв маягаа их удаан шинэчлэнэ. Таны мөрөөдөл бодлыг тань эзэмдэж байна. Танд оюун санааны болон философийн бүлгүүд урам өгнө.Энэ өдөр ухарч, буцах бололтой.
Загас (2/19-3/20)
Тайван байх өдөр. Зугтаах шаардлага гарч өнөөдөр зарим загасныхан цочролд оруулна. Толгой хандсан зүг рүүгээ, далайн эрэг ч юм уу, зүрх сэтгэл чинь хаашаа гэнэ, тэр зүгт яв. Өөрийнхөө дотоод гүн сэтгэлд хүрч уран бүтээлийн чадвараа ил гарга. Дуу, жүжиг бичиж, бүжиглэж, эсвэл дуулж сур, эсвэл ном зохиол унш. Оюуныхаа гүнд бясалгалын аргаар хүр.
Өнөөдрийн зурхай /2014.10.29/ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.