Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.10.30/

2014-10-30 06:38:50
Error loading player: No playable sources found

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 30. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 7. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, 3 хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө.Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ   хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Гоо үзэсгэлэн амар амгалан байдал тааламжтай нийгмийн харилцан үйлчлэлийг үзүүлсэн өдөр. Гэхдээ залхуурал өөрийгөө өөгшүүлсэн байдал ч байна. Энэ нь өнөөдөр таны хувьд хамгийн сайн үйл явдал юу вэ гэдгийг шийдэхэд хүргэнэ. Ажил хайж байгаа хүмүүс ярилцлаганд амжилттай байна. Удирдах албан тушаалын хүмүүс таньд таатай байна.
 

 

  Үхэр (4/20-5/20)

Эрчимтэй өдөр. Эрчимтэй ажиллах таны хүсэл бусдыг хурцлан, нилээд олон өөрчлөлтийг хийнэ. Өөдрөг сэтгэл таны уран сэтгэмжийг ирлэх бололтой. Техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэх шаардлага гарч магадгүй. Хэрвээ та эрч хүчээр дутаж байгаа бол хоолны шинэ цэс гаргаж, энэ талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зөв.
 

 

Ихэр (5/21-6/21)

Эерэг өдөр. Шинэ амрагууд өнөөдөр ямар ч саадгүй газар нуугдан бие биендээ татагдах бололтой. Харин бусад хүмүүс гэртээ үлдэхээр шийдэж тайван амгалан байдлыг таашаах магадлалтай. Хэрвээ та сайн сайхныг мэдрэхгүй байвал энергээ гадагшлуулж оюун ухаанаа төвлөрүүлэх зэрэг бясалгал хий. Өөрийн хобби хүсэл сонирхолоороо ямар нэгэн үйл явдлыг үгүй хийхэд ашигла.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Хүндрэлтэй өдөр. Залуу гэр бүлийнхэн харилцааны талаарх маргааныг өөрсдөө шийдэхэд бэрх байх болно. Аав ээж найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалц. Хэрэв та тэдэнтэй ярилцаж чадахгүй бол мэргэжилтэнээс тусламж ав. Шийтгэлгүйгээр нээлттэй ярилцах нь ямар нэг боломж туслах болно. Мөн түүнчлэн өөрийн түүхээ ярих нь туслах болно.

 

   Арслан (7/23-8/22)   

Сайн муу холилдсон өдөр. Цаг л гарвал өөртөө анхаарал тавьж зөв хооллон, дасгал хийж амар. Хэрэв та ажил дээрээ стрөсстэй байгаа бол дарамтнаас гарч тайвшрах ямар нэгэн зүйл хий. Ажлын төрөл эсвэл цагийн өөрчлөлт нь эхэндээ уур уцаар авчрах ч ийнхүү шинэ нөхцөл байдал бий болсноор харин ч үр бүтээлтэй байх болно.
 

 

Охин (8/23-9/22)   

Охиныхны ажил, гэр болон хувийн амьдралдаа эмх цэгцийг олж сүр жавхлантай байна. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчид л өөрчил. Та жингээ хасах, нэмэх хэрэгтэй байгаа бол тамхиа хая, эрүүл хоол хүнс хэрэглэ, ухаалаг байж судалгаа хий. Гимнастик биеийн тамирын дасгалд нэгдэн хоолны хичээлд явж муу зуршлаасаа салахын тулд эмч дээр оч. Эдгээрийг хийснээр та удахгүй эрүүл байх аргаа олно. 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Бодолтой байх өдөр. Тайван биш байдал таны бодол санаанд саад болж шийдвэр гаргахад нэмэлт дарамт болно. Ухаангүй үйлдэл хийхээс өмнө суугаад сайн эргэцүүлж бод. Хэрэв ямар нэгэн айдас байвал дүгнэлт хийхийг хичээ. Хэрэв та шударга байвал таныг жолоодож байсан ямар ч сэтгэлийн хөдөлгөөнүүд алга болох болно. Энэ нь таныг тайван амгалан болгоно. Итгэл найдвартай бай, амар, зүгээр л агшин бүрээс таашаал ав.




Хилэнц (10/23-11/21)   

Холимог өдөр. Ажил хэрэг зугаа цэнгэлийг хослуулах нь ашигтай туршлага болох болно. Өөрийн төлөвлөгөөндөө битгий эргэлз. Дотно харьцаа бизнөсийн сонирхлыг тэнцвэржүүлэх нь хэцүү биш. Бодлоо өөрчил. Бодит эд хөрөнгөндөө хөрөнгө оруулах нь гэр бүлийн зүйл болох болно. Амьдрах нөхцлөө сайжруулахаар нөөц аргаа хуваалцах нь хүн болгонд эөрэг байдаг.


 Нум (11/22-12/21)   

Зөрчилтэй өдөр. Өөрийн эргэн тойронд болж буй зүйлсийг хянаж шургуу ажиллах өдрүүдийн нэг. Будилах хандлагатай байгаа нь сонор соргог байхад хүндрэл учруулна. Зарим нумынхны хувьд мартамхай зан нь ирээдүйн ярвигтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Зарим дарамтыг хөнгөвчлөхийн тулд уулзалт чухал мэдээллийг бичиж ав. Хэт их зүйл хийх гэж хичээхгүйгээр сайхан төлөвлөгөө гаргах шаардлагатай. 

 

Матар (12/22-1/19)   

Эерэг өдөр. Чухал уулзалт юмуу хэлэлцээр нь таны ирээдүйд чухал байх ашигтай үр дүнг бий болгоно. Олон янзын санаа бодлуудын сөргөөлдөөн таны сэтгэл санаа үл тэвчих занг хатгах болно. Хэрвээ таны итгэл үнэмшил бодол санаа өөрчлөгдөж байвал энэ нь таны ойр дотны хүмүүсээс хамааралтай байх болно. Өдөр тутмын ядаргаатай ажилд зууралддаг матарынхан аялал болон нууц далд явдалын кино үзэх юмуу тууж унших бололтой. Энэ таныг оюун ухааны аялалд гаргах болно.

 

  Хумх (1/20-2/18)   

Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Нойргүйтсэнээс болж таны бие тавгүйрхэх вий гэхээс бүү санаа зов. Салхинд гap. Өөрийнхөө эрчим хүчийг цахилгаан шатанд мэдрэх болно. Таны хань тань муу байж магадгүй. Гэр орны ажлаа өөрөө зохицуул. Цахилгаан шатны шинэ орчин нь таны сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Бүх талаас сэтгэл гонсойж болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарган хүлээн ав.



  Загас (2/19-3/20)

Нэгэнтэйгээ ойлголц. Нийгмийн байдлыг намжаах үөд нь та хайртдаа талархан тусламж өгөхдөө бүү эргэлз. Бас хэтэрхий бардам байх хэрэггүй. Хэрвээ та өөрөө л энэ талаараа ярихгүй юм бол таны сэтгэл дотор юу болоод байгааг хайрт чинь мэдэх аргагүй шүү дээ. Тэр ямар сэтгэл мэдрэлийн эмч биш. Зарим хүмүүс шинээр гэр бүлтэй болно. Хүүхдийн өрөөгөө тохижуулж төрөхдөө бэлдэж эхэлнэ. Тэдэнд тус болно.


Өнөөдрийн зурхай /2014.10.30/  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй