
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийгшил 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 10 дүгээр сарын 30-ны 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баянөлгийн нутаг, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэмдулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, говь тал, хээрийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.