Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Зарим акулын үр төл хэвлийд байхдаа бие биенээ барьж иддэг

2014-10-31 11:17:38
Error loading player: No playable sources found

"Odontaspis Taurus" хэмээх акулын үр хөврөл эмбрион болж эхлэх үеэсээ хэвлийдээ бие биенээ барьж иддэг байна. Энэ нь уг амьтныг хэр зэрэг араатанлаг махчин шинжтэйг илтгэж байгаа гэнэ. Ингэснээр хорвоод хамгийн шалгарсан нь л төрдөг ажээ. 

Ийм үзэгдлийн шинжлэх ухаанд Каннибализм хэмээн нэрлэдэг байна. Тэгвэл араатан амьтны үр хөврөл, биет организм төдийгүй дэлхийн хамгийн өндөр ухамсартай гэгдэх хүн төрөлхтөн ч энэ үзэгдлээс холуур тойроогүй аж.

Энэтхэгийн Варанаси хотод нас барсан хүмүүсийн махыг иддэг иргэд өнөөг хүртэл амьдарсаар иржээ. Тэдний итгэл үнэмшлээр бол хүн өөрийнхөө үхлээс маш их айдаг бөгөөд үүнээсээ болоод ариусаж чаддаггүй. Харин нас барагсдынхаа махыг идсэнээр тэд ариусах замдаа нэг алхам ойртдог хэмээн үздэг байна. Мөн Хойд Солонгост каннибализмийн хохирогч болсон хэд хэдэн цочирдмоор хэрэг гарсан тухай мэдээлэл ч байдаг. Хөдөө аж ахуйн бүс нутагт өлсгөлөнд нэрвэгдэж, 10 мянга гаруй хүн амиа алдаж асан хүнд бэрх үед зарим хүмүүс үхэхгүйн тулд булш ухан, хүүрээр хооллож, хүүхдүүдийг хөнөөж байжээ. Энэ тухай гадаадад тедийгүй дотоодын хэмжээнд мэдээлэл түгээхийг хориглосон тус улсад ажиллаж буй нууц эх сурвалж тэр үед мэдээлж байжээ.

Өдгөөгийн хамгийн том жишээ бол Индонези гэнэ. Энэ улсад олон нийтийг хамарсан хүн идэх үйл ажиллагаа болдог хоёр газар байдаг. Нэг нь Индонезид харьяалагддаг Шинэ Гвиней арлын хэсэг болох Калимантан (Борнео) арал аж. Калимантаны ширэнгэн ой дотор 7-8 сая хүн аж төрдөг бөгөөд, каннибалуудын гавлын ясыг ангуучилдаг алдартай ангуучид байдаг. Тэд хүний биеийн толгой, хэл, хацар, эрүүний арьс, тархи, бөөрний, зүрх, алганы мах зэргийг хамгийн амттайд тооцдог байжээ. Борнео дахь хүний махаар хооллосон хамгийн сүүлчийн тохиолдол нь 20 болон 21-р зууны зааг дээр гарсан байна. Тэр үед Индонезийн эрх баригчид Ява болон Мадураас шилжин ирсэн хүмүүсээс бүрдсэн арлын оршин суугчдыг колончлохыг оролджээ. Харамсалтай нь эрх баригчдын даалгаврыг биелүүлэхээр очсон цэргүүд омгийнхны хоол хүнсэнд хэрэглэгдэж дууссан байна. Мөн Суматра арлын оршин суугчид эцсийн мөч хүртлээ үхэх ялтай гэмт хэрэгтэн болон цаашид амьдрах найдлагагүй өвгөд хөгшдөөрөө хооллодог байжээ.


Зарим акулын үр төл хэвлийд байхдаа бие биенээ барьж иддэг  
Үзсэн: 12778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-10-31 22:32
Ene medeend yund ni emzegledeg bnaa kkkk. Indonesiin ene omog hunii mah idehee boliod uchnuun 10 jil bolj bgaa. An amitan barij bolovsruulj iddeg. Manaihan huurhii FB-r taraagddag yanz buriin unen hudal shar medeenii l bolovsroltoi bson yum bishuu kkkk. Huurhii Mongol ulsiin ireedui.
188.192.208.xxx [188.192.208.xxx] 2014-10-31 17:24
ene chin jinhene aimshig
216.185.63.xxx [216.185.63.xxx] 2014-10-31 16:37
ИЙМ ЮМ ЯАХ ГЭЖ БИЧДЭГ БАЙНАА. ХҮНИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛД ХЭРЭГ БОЛОХООР ЮМ НИЙТЭЛЖ БАЙГААЧ. СЭТГЭЭЧЭЭ СЭТГЭЭЧ.
203.181.244.xxx [203.181.244.xxx] 2014-10-31 13:11
Yaax gej iim muuxai um niitlej baidag um be
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-10-31 12:51
индонез рүү явалтгүй юм байна даа
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-31 11:56
Паа... Яаж индонезид төрчихөөгүй юм бэ..
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-10-31 11:44
Shal teneg ym niitlehin

Бидэнтэй нэгдээрэй