
2014 оны аравдугаар сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875(5.7%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм.
Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдсэн байна.
Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:
• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,
• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,
• Гараа тогтмол савандаж угаах,
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,
• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,
• Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Халдварт Өвчин Судлалын Төв
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгджээ | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.