
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 10. Адъяа гараг. Чөдөр одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Хүсэл байвал энэ үдшийг хайртай хүнтэйгээ гэрээс гадуур өнгөрөө. Энэ өдөр нийгэмд авъяасаа гайхуулж, сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Дотоод сэтгэлийн эрх чөлөө, тэнцвэрт байдлыг олж авах өдөр. Санхүүгийн бэрхшээлтэй байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна.
Үхэр (4/20-5/20)
Аз жаргалтай өдөр. Халуун дулаан уур амьсгал энэ өдрийг аз жаргалтай, амар тайван болгоно. Адал явдал хайх хүсэл тань оргилдоо хүрэх ба хайрт тань тантай санал нэг байх төлөвтэй. Хайрттайгаа болон гэр бүлтэйгээ хамтдаа гадагшаа гар. Энэ нь өдөр бүрийн нэгэн хэвийн амьдралыг өөрчилж, баяр баяслыг авч ирнэ. Жилийн энэ улиралд ажил дээр таны нэр хүнд бага зэрэг суларч болзошгүй. Учир нь та нийгмийн болон хайр дурлалын асуудалд урьдахаасаа илүү их анхаарал тавина.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Хэрэв таны эсрэг ажиллаж байгаа хэн нэгнийг мэддэг бол тэдэнтэй ухаалагаар нүүр тулан уулзах нь танд ашигтай байх болно. Эцэст нь тэд таны учир шалтгааныг гайгүй өнгөөрнө. Өдөр тутмын хэвшсэн үйл ажиллагаа таныг бухимдуулна. Гэхдээ ажил дээрээ мөрөөдөж суулгүй болгоомжтой бай.
Мэлхий (6/22-7/22)
Энгийн өдөр. Нар энэ байрлалд байхдаа маш аз жаргалтай байдаг. Ирэх сард таны амьдралын хөгжилтэй талууд гэрэлтэх бололтой. Яг одоо таны хамгийн асуудал бол санхүүгээ сайн удирдах юм. Амралт төлөвлөгөөний шатандаа хүслээ дага. Үлдсэнийг нь заяа төөрөг нь мэдэг. Бүтээлч үйл ажиллагаанууд болон хобби орлогын эх үүсвэр болох болно.
Арслан (7/23-8/22)
Холимог өдөр. Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий гэхдээ хор уршиггүй байх ёстой. Хуурмаг хандлагатай өдөр. Буруу мэдээллээс болж үл ойлголцол үүсэн тохиролцоог нураах тул болж өгвөл ойлгомжтой тодорхой бай. Чухал уулзалт, товыг бичиж ав
Охин (8/23-9/22)
Тайван өдөр. Cap таны охины ордонд шилжин байрлахад та сэтгэлзүйн хувьд хүч чадлыг мэдэрч сэргэх ба таны амьдралын нарны нэгдүгээр зам нь хувийн зан чанар байна. Хайр дурлал, энхрийлэл дараагийн гурван долоо хоногт идэвхтэй байх тул өөрийн хайр, сэтгэл ханамжийг илэрхийлэхэд хөгжилтэй байна. Чөлөөт цагаараа сарнай үнэрлэх, байгальтай харьцах, юунд ч санаа зовохгүй байх, хайртай хүмүүстээ цаг зарцуулахад буруудах юмгүй. Танд амьдрах хүсэл улам бүр төрж, өөрийн чадвар чадамжиндаа сэтгэл хангалуун байна.
Жинлүүр (9/23-10/22)
Болгоомжтой байх өдөр. Гадаадад амрахаар төлөвлөж буй хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Амарч буй хүмүүс гap утас, түрийвч, паспортаа гээж үрэгдүүлэхээс сэргийлж хулгайчаас хамгаалах хэрэгтэй. Хурдан сэтгэж, хурц ухаантай байх нь ухаалгаар өөрийгөө илэрхийлэхэд туслана. Шаргуу хөдөлмөр өөдрөг үзлээр хийж буй ажил амжилттай хэрэгжинэ.
Хилэнц (10/23-11/21)
Уран бүтээлчид, хөгжимчид, аялагчид, бизнөс эрхлэгчтэй нөхөрлөх амьдарлаа шинээр өөрчлөхөд хөтөлнө. Өөрчлөлт нь сэтгэл хөдлөл байна. Гэхдээ сайн муу талыг шалган үзэх хүртлээ ямар нэг юм руу бүү үсэрч ор. Хос үхрүүд үдшийг хамт намуухан хөгжимийн дуунд дурсамжаа сэргээн өнгөрүүлэх нь хайрын холбоог тань улам гүнзгийрүүлнэ.
Нум (11/22-12/21)
Тогтворгүй өдөр. Бүх найз тань хурим найранд оролцох гээд яваад өгөх бололтой. Таныг мөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй гэж тэд хүсч байгаа. Тиймээс та. ийн оройг ганцаараа өнгөрөөхийг хүсэхгүй бол хэн нэгэнтэй DVD солилц, эсвэл хамтдаа кино үзээрэй. Хосууд хоёулханаа байхдаа илүү таатай тул цагийг хүссэнээрээ өнгөрүүлнэ биз ээ. Хана ширтээд гэртээ суух хэрэггүй. Аар саар хов жив сонсож суух уг нь гэмгүй ч хэтрүүлэх хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Capтаны орд болох матарын ордонд байрлах бөгөөд ажил болоод өдөр тутмын үйл ажиллагаа мөн амьдралын хэв маяг зэрэгт төвлөрнө. Гэртээ цэвэрлэгээ хийх нь сайн үр дагаварыг авчирна. Шинэчлэлт хийх нь маш их мөнгө шаардах хэдий ч таны хамтрагч чинь хүсэх юм бол үүнийг өөрчилж болно. Зардлаа эргэн нэг харах хэрэгтэй. Гадуур гарснаас гэртээ зугаацах нь хямд бөгөөд илүү тааламжтай байх болно. Гэртээ цэцэг тарих нь сайхан мэдрэмж төрүүлнэ.
Хумх (1/20-2/18)
Тааламжтай өдөр. Гэртээ болон гэр бүлийнхэнтэйгээ цагийг илүү их өнгөрөөх байдлыг сануулж байна. Гэр орныхоо дотоод асуудалд анхаарал тавих асуудал хүчтэй байна. Зарим нь гадагшаа гарч ажил хийхээс ч дургүй хүрэх болно. Од эрхэс танд их дэлгүүрт худалдаа хийж явахдаа анхааралтай байхыг сануулж байна. Та дагавар зүйлд ямар их мөнгө үрж байгаа огтхон ч анзаарахгүй байж мэднэ.
Загас (2/19-3/20)
Өдрийн турш өөрийн зорилгоо нэн тэргүүнд тавь. Тэгвэл оройдоо гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг завтай болно. Хүн болгон л тантай хамт байхыг хүсч байна. Хэрвээ танд авч хэлэлцэх асуудал байхгүй бол нэгээс нөгөө рүү дахин дахин хөөгдөж, өөрийн хамгийн чухал ажлаа дуусгаж чадахгүй. Хэрвээ та хайрттайгаа харилцаандаа асуудалтай байгаа бол таны шийдвэр маргааныг улам хүндрүүлж магадгүй тул зөвлөгөө ав.
Өнөөдрийн зурхай /2014.11.02/ | ||
Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.