Шууд Chart

Тахил өргөх ёсон

2014-11-01 08:25:22

Бурханы шашинтан хүний өдөр тутам хийдэг зан үйл бол тахил өргөх ёс юм. Тахилд юуг өргөх нь хязгааргүй ч ихэвчлэн харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх буюу идээ, үнэртэн, зул, хүж, цэцэг, өлмий сэрүүцүүлэх ус, рашаанаар таван мэдрэхүйг баясгах зүйл байж болно. Мөн усан тахил өргөнө. Энэ нь 7-8 ширхэг байна. Тахилыг өргөхийн өмнө орон гэр, бурхан шүтээнийхээ тоосыг цэвэрлээд шүтээндээ гурав болон түүнээс дээш мөргөнө.

Усан тахил өргөх бол тахилын цөгцөө зүүнээс баруун өрөх бөгөөд хоорондын зай арвай будаан чинээ байх, усаа хийхдээ өөрийн амьсгаа болон хир буртаг оруулж болохгүй, бага багаар ихэсгэж хийнэ. Хэт дүүрэн биш бас дундуур хийж болохгүй ингэвээс гэм гарах тул цээрлэх хэрэгтэй хэт дүүрэн хийснээр билэг оюун цалхайрна. Дундуур хийвээс ухаан санаа тогтворгүй идээ эдлэлээр хомс байх гэх мэтийн гэмүүд гарна. Ер нь юу идэж ууснаараа тахь гэдэг учир цай хоолныхоо дээжийг өргөх хэрэгтэй. Өргөх тахил нь бусдаас хулгайлж хуурч олсон зүйл байж болохгүй тахилын цөгц болвоос алт мөнгө зэс гууль зэрэг эрдэнийн зүйл байвал сайн.

Тахил өргөхийн бодол:

Бодьтой бэлдсэн эдгээр тахил нь маш олон болж хувиллаа хэмээн санаад бурхан шүтээндээ өргөхөд тэдгээр бурхад ихэд баясч байна хэмээн сана. Ингэж чадваас таны өргөсөн тахилыг бурхад таалан хүлээж авах бөгөөд тус эрдмүүд их гарна. Тахилаа хураахдаа өглөө өргөсөн бол орой баруунаас нь эхэлж авч хураана. Хураасан зүйлээ өөрөө идэж уух юм уу хангай дэлхий лус савдагтаа өргөж болно. Цөгцөө сайн арчиж цэвэрлээд тахил өргөөгүй үедээ байнга доош нь харуулсан байх хэрэгтэй эс тэгвээс бурханд юм өргөхгүй гэсэн муу барилдлагыг зохиож буй тул түүнийг анхааран хянамгайлах нь эрхэм бөлгөө.


Тахил өргөх ёсон  
Үзсэн: 10159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 11:34
тахилын цөгцийг зарим нь зүүнээс баруун тийш өр гэх , зарим нь баруунаас зүүн тийш өрж хураахдаа зүүнээс баруун тийш хураа гэх юм тэгээд аль нь зөв юм . будда .мн дээр баруунаас зүүн тийш өр гэсэн байна ..тайлбарлаад өг дөө
Зочин [103.26.195.xxx] 2016-08-21 00:04
coment bichsen humuus uhehdee lamaar nom unshuulavaa aav eej chin bhgui bolhod ta nar zul barihguil gej bitgii heleeree uursdiin bodloo uurtuul uldee uul us etseg eh buu lamaa deedelj yvahn huvi hunii erh shuudee tahiliin talaar joohon tiim balai tenegduu yum bichsenl bn eorn uuruu sain oilgoogui bj yah gj iimerhuu yum niiteldeg bnaa tahiliihaa yumiig uuruu id genuu
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-11-02 17:19
saihan amidrah sanaaniih gej unen ug shuu hen sain hudulmurlunu ter sain saihan amidrana
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-11-02 08:26
Би бодохдоо хүн өөрөө өөртөө бурхан нь өөрийн хүсэл,чадлаараа амьдарч байгаа гэж боддог. Бурхан байдаг гэх боловч энэ ертөнц хүний сэтгэл,хүч чадлаар хөгжиж байгаа юм биш үү.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-01 23:57
Хэрэв бурханы шашныг чин сэтгэлээсээ сүсэгэлэн дээдлэгч айл бүр ламтай жалга бүр нь сүмтэй Түвдүүд тэгээд ямар их хоцрогдолтой ,ядуу амьдарч байна.Их эзэн Чингэс хааныхаа сургаалыг бод өглөө бүр өмнө зүгт Тангад улс байгаа гэж надад сануулж бай гэж.Түвдүүдийн амьдарлын философи нь тэгээд монголчуудын ОЮУН санааны эх буллаг гэж үү ? та нар сйан боддоо.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-01 21:10
За энэ тахил махил ч яамай байнаа 1-рт Арц ямар учиртай эд бэ? Биеэ засах газар,дэлгүүр хоршоо,гандан,овоо тахилга бас сүүлийн үед ганга гээд нэг юм гараад ирсэн энэ тэндгүй л цээж гашуун оргитол уугуулаад л 2-рт Цонхоороо архи,сүү,цай цацаад машин дээр унаад угаагаад арилахгүй толбо тогтоод бас дээр үнэртэй.Амьжиргаа муутай хэсэг нь гайгүй болох гэж гандан лам бөөд хэдэн ₮ бариад л гүйгээд, гайгүй амьдарч байгаа хэсэг нь лам бөө гандангаар явсан хүчинд л явж байна гэж боддог бололтой.

Бидэнтэй нэгдээрэй