Шууд Chart

Ээж модны хадгийг цэвэрлэлээ

2013-08-05 15:41:20

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг Ээж модны хадгийг цэвэрлэжээ. Тус цэвэрлэгээг санаачлагач Галаарид өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ. “Ээж модыг анх өмхөрч унахаар нь өөр нэг идэр сайхан модыг чимэглэсэн байсан. Нэг мод үхэнгүүт өөр нэгийг чимэглээд л үхүүлээд л байдаг аж. Сүүлийн хориод жилд хэд хэдэн мод үхчихээд байна. Харамсалтай нь ингэж чимэглэсэн модны мөчир салааг хадаг чивчрэн боомилж, ёроолд нь овоолсон цай, ороосон торго тэргүүтнээс болоод мөнөөх мод ёроолоороо хөгцрөн өмхөрдгийг хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна”. Эдийн дээд хадаг гэдэг ч, хадгийг зөв хэрэглэж сурахыг тэрээр уриалж байлаа.


Ээж модны хадгийг цэвэрлэлээ  
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй