
А хепатит буюу халдварт шар өвчин нь хепатитын А вирүсээр үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. А хепатитын халдвараар голдуу хүүхдүүд өвчлөх ба ихэвчлэн хөнгөн эсвэл зовиургүй байдаг. Насанд хүрэгчид А хепатитаар ховорхон өвчлөх ба хүндрэл нь нас ахих тусам ихэсдэг. А хепатит нь архагшдаггүй ба насан туршийн дархлаа тогтдог.
А хепатитын халдвар голчлон хүнээс хүнд бохирдсон унд, хоолоор дамжин халдварладаг. Зарим ховор тохиолдолд бохирдсон цусаар дамжиж халдварлах боломжтой. А хепатитаар өвдөхгүйн тулд гол нь эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм баримтлах нь чухал юм. Үүнд: гараа тогтмол угааж байх, хоол хүнсийг зөв хадгалж, боловсруулж хэрэглэх, түүхий ус уухгүй байх, гадна жорлонд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг юм. А хепатитаар өвчилсөн хүн зургаан сарын хугацаагаар эмчийн хяналтад байж, хоол болон ажил, амралтын дэглэм баримтлах нь зүйтэй.
А хепатитын вакциныг зургаан сарын зайтай хоёр удаа тарих ба энэ нь 10-15 жил хамгаалах чадвартай. Манай улсад 2012 оноос эхлэн өргөн вакцинжуулалтын хүрээнд нэг нас хоёр сартай хүүхдэд анхны тунг, хоёр настайд давтан тунг хийж байна.
А хепатитаар өвчлөхгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Үүнд:
- Хоол идэх, бэлтгэхийн өмнө гараа савандан угааж хувийн алчуур, салпетик, хатаагч хэрэглэн хатаах.
- Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх.
- Жимс ногоог угааж хэрэглэх, хоол хүнсээ, халуун боловсруулалт хийж, сайтар болгож хэрэглэх.
- Хоол, усны сав, хүүхдийн угжны шил, аяга тавгийг халуун усаар угааж жигнэж ариутгах.
- Бага насны хүүхдийн өтгөнийг аюулгүйгээр зайлуулах.
- Ил задгай бие засах, муу ус гудамжинд асгаж зэрэг хөрс усыг бохирдуулахаас татгалзах.
- Хүн тус бүр гэрийн шаахай, ариун цэврийн хэрэглэлтэй байж хэрэглэж хэвших хэрэгтэй.
Эх сурвалж: Eleg.mn
Вируст хепатит А бохирдсон унд, хоолоор дамжин халдварладаг | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.