Шууд Chart

Улаанбаатарт 6 хэм хүйтэн

2014-11-03 15:25:03

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм  хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм  хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Сүхбаатарын нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2014 оны 11 дүгээр сарын 05-наас 2014 оны 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6-нд говийн нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 5-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт 6 хэм хүйтэн  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй