Шууд Chart

“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэн нээгдэнэ

2014-11-03 15:56:05

Өнөө цагийн дэлхийн хотуудын өнгө төрх, онцлогийг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлсэн мэргэжлийн уран бүтээлчдийн “Дэлхийн хотуудын төрх” дүрслэх урлагийн үзэсгэлэн “Блью Мүүн Арт” галерейд өнөөдөр 18 цагаас нээгдэнэ. Нийслэлийн 375 жилийн ойд зориулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дэлхийн Монголчуудын Дүрслэх Урлагийн Тэргүүлэх Холбоотой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 13-ныг дуустал олны хүртээл болох юм.
“Блью Мүүн Арт” галерей нь шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж иргэдийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгоор 2014 онд төрөлжсөн болон сэдэвт 26 үзэсгэлэнг зохион байгуулж, 800 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


“Дэлхийн хотуудын төрх” үзэсгэлэн нээгдэнэ   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй