Шууд Chart

Эбола вируст халдвар-дэлхий дахинд

2014-11-04 08:02:21

2014 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад 13633 хүн өвчилж, 5000 хүн нас барсан байна. Нийт 523 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 269 (52 хувь) нь нас барсан байна.

 Эх сурвалж: ДЭМБ 

  СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсад Эбола вируст халдварын тохиолдол гарлаа”, “Баянхонгор аймагт эбола гарлаа”, “Эбола Монголд гарснаас болж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг амраана” гэх зэрэг ташаа мэдээлэл цацагдаж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна. 

Манай улсад төдийгүй Азийн нэг ч улсад эбола вируст халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа тул иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилнуудыг худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

ДЭМБ-аас баталгаажсан, үнэн бодит мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn цахим хуудаснаас авна уу.  

alt

 ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв


Эбола вируст халдвар-дэлхий дахинд  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-04 09:18
bolij vz WHO chin uuruu delhiin hun amiig tsuuluh bodlogo barimtaldag businesiin baiguullaga naathand chin itgelee yu.

Бидэнтэй нэгдээрэй