Шууд Chart

Хордсон хоёр ажилчны бие тааруу байна

2014-11-04 13:14:02

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн зургаан ажилчин хордож эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хордсон ажилчид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёрынх нь биеийн байдал тааруу хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ажилчдын биеийн байдлын талаар ГССҮТ-ийн холбогдох албаны хүнээс тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордсон өвчтөнүүд өнөөдөр эмнэлгээс гарна. Харин хоёр нь ГССҮТ-өөс Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжсэн" гэлээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хордсон хоёр ажилчны бие тааруу байна  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй