Шууд Chart

Туул голын орчмын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ

2014-11-04 14:25:17

Туул голын энгийн хамгаалалтын бүсэд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн  нэгжүүдэд хариуцлага тооцлоо. Туул голын бохирдол, түүний нөөцөд  учирч  байгаа эрсдэлд  НМХГ-аас  хяналт шалгалт явууллаа. Голын ай сав бүхий Хан-Уул дүүргийн нутагт  түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 27 аж ахуйн нэгжийг  шалгалтад хамруулсан байна. "Үүнээс олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг түр зогсоож зөрчлийг арилгууллаа" гэж НМХГ-ын Байгаль орчин хариуцсан хэлтсийн дарга н.Бат-Өлзий хэллээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт  Туул  голын ай сав газарт хайгуул олборлолт хийх зөвшөөрөл бүхий 50 гаруй лицензийг аж ахуйн нэгжүүдэд эрх бүхий байгууллагууд олгосон байна.


Туул голын орчмын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй